Эмульсийн Тэсрэх бодисын үйлдвэр, эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын анхны усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг 1994 онд жилд 10 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар барьж ашиглалтад оруулсан юм.
Эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт боллоо
Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилчдын эрүүл мэндийг дэмжих зорилготой мэдлэг олгох сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Механик цехийн өргөтгөлийн ажил эхэллээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Засвар, механикийн заводыг үндэсний машин үйлдвэрлэлийн суурь болгон хөгжүүлэх, өргөтгөл шинэчлэлийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл, баримт бичгийг 2022 онд баталсан.
“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дотоод аудитын өдөрлөг” хэлэлцүүлэг боллоо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсээс “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дотоод аудитын өдөрлөг” хэлэлцүүлгийг зохион байгуулж, ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилт болон дотоод, хөндлөнгийн аудитын үр дүнгийн талаар санал солилцлоо.
Уурхайчид 4000 орчим ном хандивласныг хүүхдүүдэд хүлээлгэн өглөө
Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын санаачилгаар Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан “Нэг ажилтан – Нэг ном” аяны хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Орос 19 дүгээр сургуулийн гадна талбайд боллоо.
Дохионы хэлний орчуулгатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгууллаа
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг хүртээмжтэй түгээх зорилгоор Эрдэнэт цогцолбор их сургууль дээр Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан ХАБЭА-н сургалт өчигдөр боллоо.
“Их зогсолт”-д бэлтгэх ажлын явц 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Эрдэнэт үйлдвэр, жилд нэг удаа үйлдвэрлэлийн нөөцгүй тоног төхөөрөмждөө иж бүрэн засвар үйлчилгээг хийдэг.
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдлаа.
Барилга засварын цехийнхэн спортын долоон төрлөөр өрсөлдөж эхэллээ
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хамт олон, спортын долоо төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж байна.
Зураглаачдын ур чадварыг ахиулсан 32 цагийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын харьяа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Монголын үндэсний олон нийтийн телевизийн MNB академитай хамтран “Зураглаачийн ахисан түвшин”-ий 32 цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.















