Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэр эрчээ алдахгүй ажиллахад оны эцэст шинэ дээд амжилтууд тогтооно

     Цар тахлын дэгдэлтийн улмаас улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэм тогтоосон ч стратегийн ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Онцгой дэглэмийн үед уурхайчид ямар зохион байгуулалтаар, хэрхэн ажиллаж байгаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодрууллаа.        

-Үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангахын тулд зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

     -Эрдэнэт үйлдвэр тасралтгүй хяналт, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилт хангах хатуу дэглэмтэй. Үйлдвэр нь өөрөө ийм онцлогтой. Үүн дээр хүн амын төвлөрлийг сааруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг нарийн зохион байгуулалтаар хийх, үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг саатуулахгүй байх тухай үйлдвэрийн хэмжээнд яригдаж байгаа. Бид үйлдвэрлэлийн шууд үйл ажиллагаанд оролцдоггүй, оффисын ажилтай, онлайнаар ажиллах боломжтой 80-аад хүнийг цахимаар ажиллуулах тушаал гаргасан. Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, өрх толгойлсон эцэг, эхчүүдийг цалинг нь хадгалаад ажлаас нь чөлөөлсөн. Өмнө нь 130-аад хүн хамрагдсан бол өнөөдөр энэ тушаалд тодотгол хийснээр энэ тоо нэмэгдэнэ.     

-Технологийн бараа материалын нөөц хэр байгаа вэ?   

     -Технологид шаардлагатай бараа материал, сэлбэг хэрэгслүүд нэгээс гурван сарын нөөцтэй байна. Нөөцөө бэлдэж, бэлэн байдлыг хангаж ажилласан учраас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдохгүй хэвийн явна.  

-Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулна уу?  

     -Оны эхний 10 сараар, 11 дүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн бүх үзүүлэлт 100-аас дээш хувиар биелсэн амжилттай ажиллаж байна. Түүнээс гадна үйлдвэрийн газар нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгавар авсан нь ч 100-аас дээш хувиар биелж явна. Бид хоногт 5.8 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 5.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ эрчээ алдахгүй явахад оны төгсгөлд үйлдвэрлэлийн болон эдийн засгийн өндөр үзүүлэлтүүд гарч, шинэ дээд амжилтууд тогтооно. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах манай штаб өртөг зардал бууруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Оны эхний 10 сарын байдлаар өртгөө 16 тэрбум төгрөгөөр бууруулсан. Техник зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээний үр дүнд 28 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Энэ бол баялаг бүтээгч уурхайчин хамт олны маань сэтгэл, хөдөлмөр зүтгэлийн үр шим юм. 

-Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэд хэдэн штаб ажиллаж байна. Штабуудын ажлын уялдаа холбоо хэр байна вэ?  

     -Төв болон дэд штабууд өнгөрсөн гуравдугаар сард байгуулагдсан. Мөн 24 цагийн ажиллагаатай Гамшгаас хамгаалах штаб, Шуурхай штаб үйл ажиллагаагаа явуулж байна. Шуурхай штаб дээр цар тахлын халдварыг оруулахгүй байх, урьдчилан сэргийлэх ажлын тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд мөн 24 цагийн ажиллагаатай Шуурхай штаб ажиллаж байна. Улсын Онцгой комисс, Аймгийн онцгой комисс, Шуурхай штабуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн байнгын шууд холбоотой ажиллаж байна.  

-Та Гамшгаас хамгаалах штабын даргын хувьд ажилчдадаа анхааруулж юу хэлэх сэн бол...?

     -Эрдэнэт маань голомттой аймагтай хиллэж байгаа учраас халдвар тээсэн хүмүүс орж ирэх вий гэсэн болгоомжлол бий. Аймгийн Онцгой комисс маш нарийн зохион байгуулалт, арга хэмжээ авч ажиллаж байна. Иймээс үйлдвэрийн ажилчид болон хувь хүмүүс хөл хорионы дэглэмээ сайн мөрдөх, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур, дотуур сэлгүүцэхгүй байх хэрэгтэй. Цар тахлын дэгдэлт үйлдвэрийн удирдлагаас, техник зохион байгуулалтаас шалтгаалахгүй. Зөвхөн хувь хүнээс шалтгаална гэдгийг сайтар ойлгож, маскаа сайн зүүж, дэглэмээ сахих шаардлагатай шүү гэдгийг онцлон хэлье.  

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 4
2023-03-25 | бямба гараг
Нар 06:46 минутад мандаж 19:11 минутад жаргана.

Хаврын дунд хөхөгчин туулай сарын дөрвөн ногоон хар морь өдөр

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Суудал: Мод

Аргын тооллын 3 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 46 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Ярилцлага

wave
А.АНХБАЯР: Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдын 30 орчим хувийг Орхон аймгийн тамирчид бүрдүүлж байна
Я.АРИУНЗУЛ: Бүх нийтээр мод тарих өдрийн өмнөх долоо хоногт “Seed expo” зохион байгуулна
С.БАЯРЦЭЦЭГ: Тодорхой давтамжтай, бага багаар хооллох нь зохистой хооллолтын зарчим юм
Ц.ШИНЭДОРЖ: Дундын овоолго үүсгэж ашиглавал хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж ажиллана
Д.БАЯРСАЙХАН: Мэддэг чаддаг бүхнээ бусдад заах хэмжээнд хүртлээ ажилласан байна
Хамгаалах хувцас, хэрэгслийн ханган нийлүүлэлт, түгээлтийн талаар санал солилцов
Г.Мөнх-Эрдэнэ: Монгол Улсын стандартад нийцсэн шахмал түлш үйлдвэрлэнэ
Геологи, хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад томоохон ажил хийнэ
Г.БОЛД: Ажилд орохдоо тэмүүлж байсан анхны мэдрэмжээ л хүн алдахгүй байх хэрэгтэй
Б.БАТЦЭЦЭГ: Ирээдүйд хорт хавдарm нэрвэгдэхгүйн тулд өнөөдрөөс амьдралын зөв хэвшилд суралцаарай

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-03-23
-9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-20°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-24
-3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-25
3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-26
6°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-10°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-27
8°C
Цэлмэг
Салхи: 6м/сек
-6°C
Цэлмэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3527.38 0.0000 %
EUR 3797.58 +0.0103 %
GBP 4324.74 +0.0058 %
RUB 45.69 +0.0046 %
CNY 512.0 +0.0001 %
KRW 2.69 -0.0074 %
CAD 2573.23 +0.0012 %
NZD 2191.74 -0.0066 %
AUD 2361.23 +0.0006 %
JPY 26.6 -0.0120 %
HKD 449.51 +0.0000 %
SGD 2639.37 +0.0045 %
CHF 3821.85 +0.0052 %
SEK 340.62 +0.0164 %
TRY 185.32 -0.0009 %
THB 102.44 -0.0104 %