COVID-19 ERSDEL системийг ашиглах заавар

Дэлхийн 60 гаруй орны 130 сая хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж буй систем монголчуудын хэрэглээнд албан ёсоор нэвтэрч эхэллээ.

Тус системийг Apple болон Google компани ковид-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор танилцуулсан бөгөөд УОК Монгол Улсад ашиглах COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг “E-Mongolia” дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.

COVID-19 ERSDEL систем нь:

  • Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

  1. Ковид-19 эрсдэл системийг ашиглаж буй хоёр хүний ухаалаг гар утас ойртсон тохиолдолд тэдний утас нь Bluetooth технологийг ашиглан санамсаргүй тоон дарааллыг хоорондоо солилцох болно. Энэхүү тоон дараалал нь тодорхойлох боломжгүй нууцлалтай тул таны байршил болон хувийн мэдээлэлд халдахгүй.
  2. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд 8 оронтой баталгаажуулах кодыг Гэрэгэ системээс танд илгээх болно.
  3. Ковид-19 халдвар авсан нь батлагдсан хүн Ковид-19 эрсдэл системд 8 оронтой баталгаажуулах кодыг оруулна.
  4. Ковид-19 эрсдэл системийг ашиглаж буй халдвар авсан нь батлагдсан хүний сүүлийн 14 хоногт ойрхон байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй эрсдэлийн анхааруулга мэдээлэл илгээгдэх болно.
  5. Анхааруулга мэдээлэл нь өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд цаашид юу хийх талаар зааварчилгаа бүхий линкийг агуулсан байх ба ямар хүн Ковид-19 халдвар авсан эсвэл хаана халдварт өртсөн талаар мэдээллийг агуулахгүй болно.

КОВИД-19 халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системийг ANDROID үйлдлийн системтэй утсан дээр идэвхжүүлэх заавар:

  • Google Play Store-оос "COVID-19 Ersdel" аппликэйшн татах
  • "COVID-19 Ersdel" системийн үйлчилгээний нөхцлийг хянан үзэж, зөвшөөрөх
  • "COVID-19 Ersdel" систем идэвхжсэн

КОВИД-19 халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системийг iOS үйлдлийн системтэй утсан дээр идэвхжүүлэх заавар:

Хэрэв та iPhone 5S, 6, 6 Plus хэрэглэдэг бол үйлдлийн системээ iOS 12.5 болгож шинэчлэнэ. Хэрэв та iPhone 6S эсвэл түүнээс шинэ хувилбар хэрэглэдэг бол үйлдлийн системээ iOS 13.7 ба түүнээс дээш хувилбартай эсэхийг нягтлаарай. Апплын утас хэрэглэгчид коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системийг өөрсдийн утасны тохиргоо руу нэвтэрч шууд идэвхжүүлж болно. Доорх видео зааварчилгааг дагах эсвэл дор үзүүлсэн энгийн алхамуудыг дагаж хийгээд КОВИД-19 ЭРСДЭЛ системийг идэвхжүүлээрэй.

  • Нүүр хуудаст "Settings" дээр дарна уу.
  • Яаралтай тусламжийн SOS & Батерейтай ижил бүлэгт багтсан “Exposure Notifications" -ийг олохын тулд доош гүйлгэж үзээрэй. “Exposure Notifications" -ийг идэвхжүүлэх дээр дарна уу.
  • Коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем хэрхэн ажилладаг талаар мэдээлэл өгөх цонх гарч ирэх бөгөөд "Үргэлжлүүлэх" дээр дарна уу.
  • Улсын жагсаалтаас Монгол Улсыг сонгоно.
  • КОВИД-19 ЭРСДЭЛ системийн үйлчилгээний нөхцөлийг хянан үзэж, зөвшөөрнө.
  • Коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системд утасныхаа Bluetooth-д нэвтрэх зөвшөөрөл өгнө.
  • Утасныхаа “Notifications” идэвхжүүлж “Turn on/Асаах” дээр дарна уу. 

Програмыг суулгах заавар татаж авах бол ЭНД ДАРНА уу.

Мэдээллийг: 
https://www.cita.gov.mn/60271.html?fbclid=IwAR0o__EknpqdcPLRDI4rWZOQHyj7rMQjrt_OCzCFBN1ucJbNVUVOGE-6BOU
https://nema.gov.mn/n/114837?fbclid=IwAR3xZIGIycW0ueYshv6MbuieCxCIWbILr16_FTbbJNe6G4vBKnZ__IXYW40

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %