"Хөгжмийн" Батаа

Тэртээх 1989 оны нэгэн өдөр “Уурхайчин” соёлын ордонд анх хөл тавьж, аавтайгаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн тоглолтыг үзэж байв. Том цэлгэр танхим, тайз. Улаантолгой Сангийн аж ахуйн улаан булангийн жижигхэн тайзтайгаа харьцуулаад гайхширч билээ. Гадаах хонгил, танхимд Орос буфет ажилладаг, хүн их хөлхсөн, содон сонин ертөнц хүүхэд насны ой тойнд нь тод үлдэж. Ийшээ татагдах, энэ ордныг чиглэх шалтгаан тэгж эхэлсэн болов уу...
Соёл, урлагийн цогцолборын хөгжимчин, хөгжмийн найруулагч Н.Эрдэнэбат, Улаанбаатарын унаган хүүхэд. Аав А.Нямжав нь ХАА-н яаманд жолоочоор ажиллаж байх үед дарга нь Улаантолгой САА-н даргаар дэвшин томилогдсон тул эднийх гэр бүлээрээ ирж суурьшив. Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцож, шинэ хотод суурьшихыг дарга нь ухуулснаар даргын жолооч 1980 онд өөрөө эхэлж ирээд, дараа жил нь гэр бүлээ авчирсан нь энэ. 1993 оны 10 дугаар сар. Улаантолгойд бага, дунд сургуулиа төгсөөд Н.Эрдэнэбат шууд л “Уурхайчин” соёлын ордныг зүглэв. Хөгжимд хязгааргүй дуртай, өөрийн хүсэл эрмэлзэл нь түүнийг ийнхүү хөтөлжээ. Ордны даргын “орон тоо гарахаар жинхэлж авна” гэсэн хүлээлт дор тэр хоёр жил шахуу цалингүй, сайн дурын ажилтнаар ажиллав. Ингэж явсаар 1995 он ч гарлаа. Аав нь түүнд хандаж, “Ажилд авах эсэх нь ч тодорхойгүй, цалин хөлс ч үгүй удаан явлаа. Одоо больж, өөр ажил хийвэл яасан юм” гэж дургүйлхэж байгаагаа үе үе илэрхийлнэ. Гэтэл хүүгийн мөрөөдлийн хөгжим, урлагийн гоё орчин нь тэр ордонд. 
...Хоёр жил гаруй соёлын ордны сайн дурын идэвхтнээр яваад жинхлээгүй намайг нэг өдөр аав минь дуудаад, Гал сөнөөгчөөр ажилд оруулчихлаа, ажилдаа яваарай гэдэг юм байна. Тэр үед Гал түймэртэй тэмцэх хэлтэс, одоогийнхоор бол Онцгой байдлын газар. Миний өмнөөс өргөдөл бичээд, эрүүл мэндийн зөвлөмж зааврыг нь аваад, ээлжинд гарахад бэлэн болгочихсон байж билээ. Гэхдээ хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг ор тас орхиогүй, бодолцож үзсэн байсан л даа. Учир нь тухайн үед Гал түймэртэй тэмцэх хэлтсийнхэн өөрийн дэргэдэх “Энхийн манаа” хамтлагаа сэргээхээр, шинэ цахилгаан хөгжим авсан байж. Тэр үеийн ханшаар 850 мянган төгрөг, их өндөр үнэтэй. Ингээд соёлын ордонд цалингүй явж байхаар, Гал командад нэг өдөр ээлжинд ажиллаад, хоёр өдөр нь хөгжмөө тогло гэснээр тэнд 6, 7 сар гал сөнөөгчөөр ажилласан. Гэвч цэргийн зохион байгуулалттай байгууллагад миний санаснаар хөгжим тоглоод байж байна гэж юу байх вэ. Бүх ажил нарийн цагийн хуваарьтай, цэргийн командаар ажилладаг юм чинь. Тэгж байж байтал намар нь “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдаач, хөгжмийн зохиолч Б.Энхтайван ах намайг дуудаад, “Горняк” соёлын ордон чамайг авахгүй бол би ажилд авъя. Цалин мөнгө бага гэж голохгүй бол “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгад ор, гэснээр 1995 оны 9 сарын 6-нд чуулгын хөгжмийн тонмэйстр, радио техникчээр орон тооны ажилтан болж орж байлаа. Энэ өдрөөс “Уурхайчин” соёлын ордон, анх гайхширан, бишрэн харж байсан том цэлгэр танхимтайгаа эргэж буцалтгүйгээр “хадагдсан”. Нэг ч удаа холдоогүй гучин хоёр жил болжээ... 
Улаантолгой САА-н даргын жолооч А.Нямжавт тоглож чадахгүй хөгжим гэж байхгүй, бүгдийг чадварлаг тоглоно. Сайхан дуулна, сонсгол мэдрэмж гойд. Соёл-Эрдэнэ хамтлагийн гитарчин Д.Галсанбат, хөгжмийн зохиолч Б.Зундарь нартай хар багын найзууд. Сансрын тунелийн хажууд байх “Хэрлэн” ресторанд хамтлагаараа очиж дуулж, хөгжимдөнө. Яг энэ жимээр хөвгүүд нь хөгжимд дурлаж, ойрхон өсжээ. Эднийх Н.Эрдэнэбаатар, Н.Эрдэнэбат, Н.Ганбаатар, Н.Сундуйжамц нарын дөрвөн хүү, Н.Гантулга гэдэг охинтой. Дөрвөн хүү бүгд хөгжимчид. Харин охин дүү нь ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн, цэцэрлэгийн багш билээ. Ээж Э.Тоня нь ч хөгжмийн авьяастай, мандолин, даралтат хөгжмөөр сайн тоглоно. Энэ гэр бүлийг хөгжмөөс ангид төсөөлөх аргагүй мэт.  
Том хүү Н.Эрдэнэбаатар дөрөвдүгээр ангид байхаас гитар хөгжмөөр тоглоод сурчихсан. Аав нь соль, том хүү ритм тоглож, удаах хүүд басс гитарчны үүрэг оногдоно. Гэхдээ Батаа гитар тоглох төдийлөн дуртай биш, даралтат хөгжимд бүх сэтгэл зүрхээ өгчихсөн мэт сонирхолтой. Тэр үед “Yamaha”, “Casio” гээд орчин үеийн даралтат хөгжим ид дэлгэрч байв. Аав нь Нефть баазын жолоочоор ажиллаж эхэлсэн үе. Хааяа ажил дээрээсээ тийм нэг даралтат хөгжим авчирч гэртээ тоглоно. Ингэж даралтат хөгжимтэй танилцаж, өөрөө бие даан сурсан түүхтэй. Эрдэнээ ах нь байгуулагдаад удаагүй байсан дуу хөгжмийн “Хас” хамтлагийн бөмбөрчин. Энэ бүхэн Н.Эрдэнэбатыг хөгжимчин, тэр дундаа өөрийнх нь хүсэж, зорьсон даралтат хөгжимчин болох замд чиглүүлж, гэрэлтүүлж өгсөн чиг зүг, шалтаг шалтгаан нь байлаа. 
...1993 оны 10 сарын сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн 15 жилийн ойг угтаж, “Горняк” соёлын ордныхон маш гоё урлагийн тоглолтууд найруулан тавьж байв. Уран сайхны удирдаач нь найруулагч, МУУГЗ Д.Одончимэг эгч. Үйлдвэрийн цех бүр долоо хоног тутамд өөрсдийн тоглолтоо хийнэ. Улаантолгойн улаан буландаа “Yamaha” хөгжмөөрөө чухам л уярааж, “бут аваад” байдаг хүн энд ирээд ёстой хэн ч биш гэдгээ мэдэрч, өөрийгөө тун голж билээ. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, одоогийн Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн ах тэргүүтэй уран сайханчид “Casio” хөгжим тоглоод, нижигнүүлж байгаа харагдана. Ингээд өөрийгөө чамлах бодлоо, хичээх, зүтгэх эрмэлзлээр солиод л цаг наргүй “үзэж тарсан” даа. Тэр үед орон тооны ажилтан биш учраас шөнө давтах боломжгүй, өглөөнөөс орой, харанхуй болтол жил гаруй хугацаанд уйгагүй бэлдсэнийхээ хүчинд өнөөдрийн Батаагийн “хөгжим дагасан урт зам”-ын эхлэл тавигдсан гэж боддог... 
1994 онд “Сүнс” хамтлагийн дууны хөгжмийн найруулга Н.Эрдэнэбатыг уран бүтээлчийн нарийн мэргэжлийн түвшинд ахиулж, хөгжмийн найруулагчийн эгнээнд авчрав. Араас нь “Браво кидс”, “Скай зоне”, “Би Эй Жи” зэрэг хамтлагуудын дууны найруулгууд түүний авьяас мэдрэмж, хөг хэмнэлээр үргэлжиллээ. Дараа нь Эрдэнэт хотын 20 жилийн ойн хүндэтгэлийн концерт, төрийн хэмжээний том том тоглолтуудын дуу, хөгжмийн найруулга түүний оюун бодол, ур чадвараас урган урган ундарлаа. Уран бүтээлчийн хувьд ч өсөлт дэвшилтийн он жилүүд байлаа. 
Хөгжмийн найруулга гэдэг бол тухайн уран бүтээлийг үзэгч, сонсогчдод хэрхэн яаж хүргэх вэ гэдэг нарийн, торгон утсыг шаглаж, урлаж, эцсийн шаглааг нь хөвөрддөг гүйцэтгэл. Хөгжмийн найруулагчийн авьяас чадвар, гайхамшигтай мэдрэмж, сэтгэлгээ хосолж байж тэрхүү бүтээл амилах. Тайзнаа ил харагдахгүй ч тэнд эгшиглэх хөг аялгуу бүрийн ард хөгжмийн найруулагчийн онгод билиг орших. 
“Уурхайчин” соёлын ордны Уран сайхны удирдаач, найруулагч, МУУГЗ Д.Одончимэг, хөгжимчин Н.Эрдэнэбатын авьяас мэдрэмжийг зүлгүүрдэж, өнгөлж, уран бүтээлийн замд хөгжих дэвжих замыг нээж өгсөн юм. Үүнийг тэр ахин дахин дурсах. Хөгжмийн хүн болох эх суурийг аав А.Нямжав, Ах Н.Эрдэнэбаатар нар нь бэхэлж өгсөн бол уран бүтээлчийн оньс эрдмийг эзэмшиж, суралцахад Д.Одончимэг найруулагч хамгийн их нөлөө үзүүлсэн билээ. МУГЖ, бүжиг дэглээч Л.Ганчимэг, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов зэрэг их урлагийн мастеруудын дэргэд бойжиж, уран бүтээлчийн амттай хийгээд “шаналантай” тогоонд хамтрах хувь завшаандаа талархан өгүүлэх. 
“Бөртэ” түүхэн драм, “Есүхэй” түүхэн дуурь, “Эрх гүнж” хүүхдийн дуулалт жүжиг, “Ану хатан” Монголын анхны томоохон фольк дуурь, “Ертөнцийн урлан” концерт, “Амьдрал чи өршөө”, “Тэнэгүүдийн орон”, “Хувь тавилан”, “Бурхан мартсан заяа”, “Үнэнч хайрын түүх” уран сайхны кино, “101 гөлөг”, “Чоно ба долоон ишиг”, “Буратино”, “Цасан гоо ба долоон одой”, “Алиса гайхамшгийн оронд” хүүхдийн мюзикл зэрэг Соёл, урлагийн цогцолборын тайзнаа хөгжмийн хэлээр үзэгчдийн мэлмий, сонорт хүрсэн олон бүтээлийн нэрийн хуудсанд хөгжимчин, хөгжмийн найруулагч Н.Эрдэнэбатын нэр хамт бичигдэнэ. Гар нийлж, сэтгэл уралдуулсан бүтээл бүрийн ард тэр байсан, байдаг, байсаар ч байна.    
Сэлэнгэ аймагт 2012 онд зохион байгуулагдсан “Сонгодог бүтээл” улсын уралдаанд Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын хамт олон “Зүүдний Соннамбула” сонгодог концертоороо Гран-При шагнал хүртэв. Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн төгөлдөр хуурын гоцлол хөгжмийг, фонограммтай хослуулан найруулсан бүтээл нь уралдааны шүүгчдээс өндөр үнэлэлт, тэргүүн байрыг авчирчээ. Найруулагчийнхаа өндөр шаардлага, өвөрмөц санааг холбож, нарийн ажиллагаатай тэрхүү хөгжмийн найруулга ихээхэн хүч, тэсвэр тэвчээр шаардсан. Олон ч өдөр “нухсан”. Тэр ч утгаараа хөгжмийн ийм төрлийн хослол дэлхийд ч ховорхон бүтээгдсэн гэх урам, үнэлгээ энэ бүтээлтэй нь хамт иржээ. 
Эрдэнэтийн уурхайчдыг урлаг соёл, дуу хуураар сэргээн, амарлиулж, уянга дууны эгшгээр эрч хүчийг сэлбэх үүргээ эрхэмлэгч Соёл, урлагийн цогцолборт үе үеийн авьяаслаг уран бүтээлч, мэргэжлийн урлагийн баг хамт олон ажилласаар ирсэн. Эндээс төрдөг уран бүтээл бүрийн ард хэнд ч харагддаггүй, тэр бүр танигдаагүй арын шугамын гайхалтай уран бүтээлчид олон бий. Тэдний нэг нь тус ордны бүхий л дуу хөгжмийн найруулгыг бүтээгч “Хөгжмийн Батаа”. Мэргэжлээрээ овоглож, дуудуулна гэдэг ажилдаа эзэн болсон хүний шинж гэдэг дээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %