ҮЭ-ийн холбоо, Үйлдвэрийн газрын захиргаатай хамтран ажиллаж байна

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хооронд хоёр жилийн хугацаатай Хамтын гэрээ байгуулан ажилладаг. Энэ удаа нийтийг хамарсан цар тахлын нөхцөлөөс үүдэлтэй, хамтын гэрээнд тусгаагүй зарим хүчин зүйлийг авч хэрэгжүүлэх зорилгоор ҮЭ-ийн холбоо, Үйлдвэрийн газрын захиргаатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг санамж бичгийг цар тахлын улмаас үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, үйлдвэрийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, хамтын харилцааг боловсронгуй болгох зорилгоор хоёр тал байгуулжээ. Энэ ажлын хүрээнд орон тоо цомхотгохгүй, цалин бууруулахгүйгээр хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийх, нийт ажилтнуудыг түргэвчилсэн оношилгоо болон вакцинд хамруулах, зөв мэдээллээр хангах зэрэг чиг үүрэг барин ажиллаж байна, гэж албаны хүн онцлов. Тухайлбал, ажилтнуудыг зайнаас ажиллуулах, 0-12 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон аавуудад цалинтай чөлөө олгох зэрэг хөдөлмөр зохицуулалтын арга хэмжээ авч байгаа юм. Цар тахлаас ангижирч ногоон бүс болох хүртэл хугацаанд энэхүү санамж бичигт тусгасан гэрээний заалтыг хүчин төгөлдөр мөрдөх аж. Дараа нь талууд хамтын ажиллагааныхаа ажлын үр дүнг дүгнэх бөгөөд “Хүний төлөө” цомын эзнийг ч шалгаруулахаар болжээ. Түүнчлэн цар тахлын үеийг эрсдэл багатай давж гарах үүднээс нийт ажиллагсдын халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, PCR болон түргэвчилсэн шинжилгээнд бүрэн хамруулах, өрөө тасалгааны халдваргүйжүүлэлт, хамгааллын үйл ажиллагааг эрчимтэй явуулах, ажилтнуудыг сэтгэл зүйн хувьд бэлтгэх, буруу ташаа мэдээллээс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтыг эрчимтэй явуулах үйл ажиллагаануудыг ҮЭ-ийн холбоо дэмжин ажиллаж байна.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %