Төрийн архивын улсын үзлэг Орхон аймагт эхэллээ

Таван жил тутамд зохион байгуулдаг төрийн архивын улсын үзлэг Орхон аймагт эхэлж буйтай холбогдуулан ажлын хэсгийн нээлтийн хурал өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт боллоо. Хуралдаанд улсын үзлэгийн ажлын хэсгийн ахлагч, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай тэргүүтэй комиссын гишүүд, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцож, санал солилцов.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолоор улсын хэмжээнд буй төрийн 37 архивд улсын үзлэг зохион байгуулна. Энэ дагуу Орхон аймгийн Төрийн архив, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Төрөлжсөн архивт улсын үзлэг өнөөдрөөс эхэллээ. Улсын үзлэгийн шалгуур үзүүлэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталсан бөгөөд үзлэгийн явцыг хүний нөлөөлөл, оролцооноос ангид явуулах зорилгоор энэ жилээс цахим систем ашиглах болж байна.

Манай улсад Төрийн архивын улсын үзлэгийг 1984 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн улсын үзлэгийн нэгдсэн дүнг ирэх 12 дугаар сард багтаан, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дүгнэлт гаргах юм байна.

Улсын үзлэгийг Архивын Ерөнхий газар, Төрийн архив, Үндэсний архив, тухайн төрийн байгууллагын салбарын архивын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж, архив тус бүрд 4-өөс 5 өдөр ажиллаж, дүнг тухай бүрд нь танилцуулна. Мөн үзлэг шалгалтаас гадна тухайн байгууллагын ажилтнуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн архивуудад тулгамдаж буй асуудлыг газар дээр нь үзэж танилцан, баримтаар баталгаажуулан, үзлэгийн дүгнэлтэд тусгуулах, улмаар архивын ерөнхий газар, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх, дараагийн таван жилд хийж хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлох зэрэг үр дүнд хүргэхэд онцгой анхаарна гэдгийг Улсын үзлэгийн ажлын хэсгийн ахлагч онцлов.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %