Эрдэнэт үйлдвэр, Мобиком корпорацийн хамтын ажиллагаа өргөжиж байна

     Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, харилцаа холбооны анхдагч оператор Мобиком корпораци ХХК-ийн удирдлагууд өнөөдөр уулзаж, мэдээллийн болон харилцаа холбооны технологи, бизнесийн чиглэлээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Эрдэнэт үйлдвэр Мобикомын мобайл, интернет, интернетэд суурилсан суурин утас, дата сим системийн үйлчилгээ ашиглан хамтран ажилладаг. Харин өнгөрсөн жилээс мэргэшсэн инженер бэлтгэх сургалт, туршлага солилцох уулзалт зохион байгуулж, мэдлэг мэдээллээ солилцох, хамтдаа хөгжих чиглэлд харилцаагаа өргөжүүлж байна. Үүний нэгэн тод илрэл нь Мобиком корпорациас Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудад дижитал хувьсал, мэдээллийн технологийн дэвшил өөрчлөлтөд манлайлах, бизнесийн өсөлтийг хангах талаар мэдлэг олгож буй сургалт юм. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үр дүнд бий болж буй дижитал хувьслыг хийж, байгууллага зардлаа бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх, шинэ хэрэглээ, зах зээл, бизнес бий болгох хэрэгтэйг ажилтнууд нь, технологийн багийнхан нь ойлгоод хэрэгжүүлэхээр зориод байхад маркетинг, санхүү, худалдан авалт хариуцсан дарга, захирлууд нь ойлгохгүй, дэмжихгүй байснаас дэлхийн топ 400 компани дампуурсан жишээ бий. Иймээс удирдлагын манлайлал чухал ач холбогдолтой гэж үзжээ.

    Өнгөрсөн жил Мобиком корпораци Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэд хэдэн байрлалд сүлжээний сайжруулалт хийсэн нь хөрөнгө шаардсан бүтээн байгуулалт байсан юм. Мөн саяхан Эрдэнэт үйлдвэрийн хүсэлтээр Ил уурхайн амсар хэсэгт 4G сүлжээ оруулж, “Сэлэнгэ” амралтын баазын сүлжээний доголдол засаж сайжруулах ажлыг сарын хугацаанд гүйцэтгэсэнд үйлдвэрийн газрын удирдлагууд талархал илэрхийлэв. Мобиком корпораци Монголд анх удаа нэвтрүүлсэн гар утсанд суурилсан тоон гарын үсэг, банкны нэгдсэн системд шууд холбогдсон цахим мөнгөний үйлчилгээний талаар энэ үеэр танилцууллаа. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд модон жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажилд харилцан туршлага солилцон хамран ажиллахаа илэрхийлэв.    

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %