Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, “Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл” ХХК-ийн удирдлага тэргүүтэй хүндэт зочид Орхон аймагт өнөөдөр ажиллах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэж буй том төслүүдийн нэг болох Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугам, Өндөр даралтын булт нунтаглагчийн (HPGR) технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх, Засгийн газар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр тогтоолоороо “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан нь түүхэн шийдвэр байсныг онцолсон юм. Ингэснээр, анх 1972 онд 34 жил ажиллах хүдрийн нөөцийг батлуулж байсан Эрдэнэт үйлдвэр эрдэс баялгийн нөөц өсгөх төслийг үе шаттай хэрэгжүүлсний дүнд 2021 онд 46 жил ажиллах, 2025 онд жилдээ 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар, 56 жил тасралтгүй ажиллах нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Энэ нөөцдөө тулгуурлан техник, технологийн өргөтгөл шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлж байгааг нэг бүрчлэн танилцуулав.

Эрдэнэт үйлдвэр жилээс жилд буурч байгаа хүдэр дэх металлын агуулга, өсөн нэмэгдэж буй хүдрийн хатуулгийн эсрэг үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулахгүйгээр эцсийн бүтээгдэхүүн болох зэс болон молибдены баяжмал гаргалтын хүрсэн түвшнийг хадгалж, бага зардлаар, өндөр бүтээмжтэй ажиллаж, өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн найдварт ажиллагааг хангахын тулд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 4 дүгээр шугам, Хам баяжуулалтын 2, 3, 5 дугаар секц, конвейерын систем, Өөрөө нунтаглах хэсгийн 4 дүгээр шугам, Цэвэр усны шугам, хүнд даацын автомашинуудаа шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо бүтээн байгуулалт нь ид өрнөж буй дөрвөн төслийн нэг нь Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэл юм. Энэ төсөл нь Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэл болон Өндөр даралтын булт нунтаглагчийн (HPGR) технологи нэвтрүүлэх гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байна.

Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэл ашиглалтад орсноор бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэг 14 мм-ээс 7 мм болгон буулгаж, хүдэр боловсруулалтын хэмжээг жилд тогтмол 40 сая тоннд барих боломж бүрдэх бөгөөд цахилгаан зарцуулалт, хуяг, ган бөөрөнцөг зэрэг ашиглалтын хувьсах зардлыг долоон хувиар бууруулж, орд ашиглалтын хугацаанд борлуулалтын орлого 2.5 сая ам.доллароор нэмэгдэнэ. Мөн үйл ажиллагааны зардал 614.28 сая ам.доллароор буурч, 1 тонн хүдэр боловсруулах өөрийн өртөг зургаан хувиар буурах юм. Одоогоор барилгын ажил 50-55 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд ирэх оны тавдугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэр 48 жилийн түүхэн хугацаанд нийт 1,1 тэрбум тонн хүдэр боловсруулжээ. Энд 6,9 сая тонн зэс байсан бол дараагийн 60 жилд ашиглах 4,6 тэрбум тонн хүдрийн нөөцөд 13,4 сая тонн зэс байгааг Ерөнхий инженер тодотгосон. Үүнээс гадна шинээр Оюутын ордыг нээн илрүүлсэн. Сүүлийн гурван жилийн нарийвчилсан хайгуулын үр дүнд 404 сая тонн хүдрийн нөөцөд 1,2 сая тонн зэс байгааг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын хугацаа Эрдэнэтийн-Овоо ордын 56 жил дээр Оюутын ордыг ашиглах хугацаа нэмэгдэнэ гэсэн үг юм.

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын том төслүүд нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ олон арван жилийн турш Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрээ тогтвортой хадгалах боломж бүрдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %