Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Удирдах ажилтны даваа гаригийн шуурхай зөвлөгөөн цаг үеийн асуудлаар хуралдаж, мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ажхуйн чиглэлээр зөрчил доголдолгүй хэвийн ажиллаж, бүх нийтийн мод тарих ажилд уурхайчид өргөн бүрэлдэхүүнтэй, идэвх санаачилгатай оролцсон байна.

Оны эхний 9 сард Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлэн ажиллаж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. Уурхайчид он гарсаар нийт 26901 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 105.2 хувь, 13663 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэн, төлөвлөгөөг 107.2 хувиар биелүүллээ. Мөн 34847 мянган тонн хүдэр олборлож, Баяжуулах үйлдвэрт 30745 мянган тонн хүдэр өгч, төлөвлөгөөт үзүүлэлтүүд 102.7-103.2 хувиар биелээд байна. Нийт хүдэр олборлолтын 4102 мянган тонныг нь исэлдсэн хүдэр эзэлж байгаа бол өрөмдлөг 524720 тууш метрт хүрч төлөвлөгөө 100.1 хувиар биелжээ. Ачаа эргэлт 281408 мянган тонн километр буюу 105 хувиар төлөвлөгөө давж биелсэн байна. Баяжуулагчид оны эхнээс 30615 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөөгөө 102.3 хувиар биелүүлж, хүдэр дэх зэс, молибдены агуулгын төлөвлөгөөг 103 хувьд хүргэлээ. Түүнчлэн метал авалт, баяжмал гаргалт, ачилтын төлөвлөгөө 106 хүртэл хувиар биелсэн. Нийт 445681 тонн зэсийн баяжмал, 2593 тонн молибдены баяжмал  экспортод ачуулаад байна. Өнгөрсөн 9 дүгээр сарын төлөвлөгөө амжилттай биелж, уулын цул гаргалт, хөрс хуулалт зэрэг уулын ажлууд 110-123 хүртэл өндөр хувиар биелж буй үзүүлэлт гарчээ.  

Энэ сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрдэнэт үйлдвэрт ажиллахдаа бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцаж, ажилтнуудын төлөөлөлтэй уулзсан. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар танилцуулах болон бусад бэлтгэл ажлыг хангаж ажилласан тухай Хүний нөөц, захиргааны хэлтсээс мэдээлэлдээ дурьдлаа. Эрдэнэт үйлдвэрийн баримт бичгийн шийдвэрлэлт өнгөрсөн 9 сард 86.5 хувийн үзүүлэлттэй байгаа бөгөөд бүтцийн нэгжийн удирдах ажилтнууд баримт бичиг, тушаал тогтоол шийдвэрлэлтийн биелэлтийг хугацаанд нь цахимаар бүртгүүлж, хамтран ажиллахыг хэлтсийн дарга О.Отгонбаяр анхааруулав. Шинэ долоо хоногт Баянхонгор аймгийн Баянгол сумын ИТХ-ын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэртэй танилцаж, Засгийн газрын тогтоолын дагуу төрийн архивын улсын үзлэг эхлэх зэрэг үйл явдлууд болох юм байна.

Томуу, томуу төст өвчний тархалт ихсэж буйтай холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг үнэ төлбөргүй хийж эхэлснийг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас мэдээллээ. Эрүүл мэндийн яам, Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран шийдвэрлэж, Эрдэнэт сувиллын цогцолборт вакцинжуулалтыг зохион байгуулж байна. Түүнчлэн Хойд бүсийн Хавдрын дэд төвд үргэлжилж буй уурхайчдын 2026 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, чанар, хүртээмжийн талаар ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор Эрдэнэт сувиллын цогцолбор дээр тусгай утас, цахим хаяг нээж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр ажилтнууд урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотой санал хүсэлтээ нээлттэй ирүүлэх боломж бүрдэж буйг цехийн удирдлагууд өөр өөрийн цех дээр мэдээлэл хүргэхийг уриалав.  2028 онд Эрдэнэт үйлдвэрийн түүхт 50 жилийн ой тохионо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа, бэлтгэл ажлын төлөвлөгөөг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газарт төвлөрүүлэн, боловсруулах ажил эхэлж байна. Үүнд тусгах санал хүсэлтээ цехүүд одооноос ирүүлж, хамтран ажиллахыг газрын дарга Ц.Бат-Энх мэдээлэлдээ онцоллоо.   

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-иас харьяа компаниудын 2027 оны бизнес төлөвлөгөөг энэ оны сүүлээр батлах чиглэл өгсөнтэй холбогдуулан бүтцийн цех нэгж, газар хэлтсүүд үйлдвэрлэлийн шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг зорилт төлөвлөгөөндөө тусгах, эдийн засгийн үр ашгийг нь нарийвчлан судалж тооцсоны үндсэн дээр боловсруулж хүргүүлэх, хоорондын  нягт уялдаа холбоог сайжруулж ажиллах талаар Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат анхааруулж, үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэлээ.    

Энэ сарын 15-нд Ил уурхайд нэвтрүүлж буй Мөчлөгт урсгалт тээврийн технологи төслийг бүрэн ашиглалт оруулахаар улсын комисс ажиллана. Үүний бэлтгэлийг өндөр түвшинд хангахыг Ерөнхий инженер Т.Батмөнх чиглэл болгов. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өндөр даралтат булт нунтаглагч буюу HPGR технологи нэвтрүүлэх төслийн барилга байгууламжийн угсралт эхэлж буй тул хүйтрэхээс өмнө төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэх, Хаягдлын аж ахуйн далангийн хүчитгэлийн ажлыг шуурхайлах зэрэг бүтээн байгуулалтуудын ажлуудаа эрчимжүүлж ажиллах үүрэг даалгавар өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %