Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн долоо хоногийн ажлын гүйцэтгэл, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлсэн ажил болон цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.

Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах, технологийн материалын нөөцийг тасралтгүй бүрдүүлэх, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бодит гүйцэтгэлд тулгуурлан тооцох шаардлагатайг удирдлагууд онцоллоо. Ерөнхий инженер Т.Батмөнх, оны эцэс дөхөж буйтай холбогдуулан энэ онд төлөвлөсөн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, их засвар, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийг дүгнэж, үлдсэн хугацаанд ажлуудаа амжилттай дуусгахад анхаарахыг үүрэг болголоо. Ажил бүрийн төлөвлөлт, төсөв, хэрэгжилт, дуусах хугацааг нягталж, хоцрогдолтой ажлуудад шуурхай арга хэмжээ авахын зэрэгцээ томоохон гурван төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал болон УИХ, Засгийн газрын гишүүд, төлөөлөгчид үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн үр дүн, улс, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, уурхайчдын хөдөлмөрийг өндрөөр үнэлснийг онцоллоо. Мөн технологийн материал, ялангуяа, дизель түлшний нөөц, татан авалт, тээвэрлэлтийн мэдээллийг тогтмол шинэчилж, нийлүүлэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох удирдлагуудад чиглэл болгов. Түүнчлэн, эхний есөн сарын үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үзүүлэлтийг нэгтгэн, бодит гүйцэтгэлд тулгуурласан мэдээлэл боловсруулах, ирэх оны санхүүгийн нөөц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтийг оновчтой төлөвлөх шаардлагатайг тэмдэглэлээ. Төрийн өмчит компаниудад үүсэж болзошгүй санхүүгийн ачааллыг харгалзан, үйлдвэрийн үйл ажиллагаа, төслүүдийн бодит хэрэгцээнд нийцсэн шийдэл гаргах, зардал бүрд хариуцлагатай хандахыг сануулсан юм.

Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, томуугийн вакцинжуулалтад ажилтнуудыг идэвхтэй хамруулах, цех, нэгжүүдийн түвшинд зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатайг онцоллоо. Мөн төрийн удирдлагуудын үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцах ажлыг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан нийт ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг тэмдэглэж, цаашид үйлдвэрийн бодит хэрэгцээ, нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудад зөв ойлгуулах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг бодит тооцоо, үндэслэлтэйгээр шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахыг дурдлаа.

Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчдийн 2026 оны аравдугаар сарын 11-ний өдөр хийсэн айлчлалын хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн явц болон Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулсныг мэдээлэв. Мөн ОХУ-ын Европын их сургуулийг металлургич мэргэжлээр төгссөн залуу мэргэжилтнүүдийг зэс хайлуулах үйлдвэрийн хүний нөөцийн бэлтгэл ажлын хүрээнд дадлагажигчаар ажиллуулах арга хэмжээ авч байгааг танилцууллаа. Энэ долоо хоногт төрийн архивын улсын үзлэг зохион байгуулагдах бөгөөд холбогдох ажлын хэсэг бэлтгэл ханган ажиллаж байна. Түүнчлэн, Монгол, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын удирдлагуудын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах хүсэлтийн дагуу холбогдох зохион байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

“Эрдэнэт” сувиллын цогцолбороос мэдээлснээр, БНСУ-аас нийлүүлсэн дөрвөн цэнт томуугийн вакциныг аравдугаар сарын 05-наас үнэ төлбөргүй хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 410 ажилтан хамрагдаж, 805 тун вакцин татан авчээ. Иймд өмнө нь судалгаанд хамрагдаж, вакцин хийлгэх хүсэлт өгсөн ажилтнуудыг идэвхтэй хамруулахыг уриаллаа. Томуугийн вирус улирал бүр өөрчлөгддөг тул жил бүр вакцинд хамрагдах нь чухал болохыг мөн зөвлөв.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр өнгөрсөн долоо хоногт бүтцийн нэгжүүдэд зорилтот хяналт шалгалт зохион байгуулж, өндөр эрсдэлтэй 19 ажил гүйцэтгэн, 112 ажлын байранд хэмжилт хийхэд долоон ажлын байранд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт илэрчээ. Мөн 459 ажилтан сургалтад хамрагдсан байна.

Байгаль орчны чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, аюултай хог хаягдлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хуваарийн дагуу шилжүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт 30 тонн хаягдал тос, 25 тонн хаягдал шуудайг ачуулсан бөгөөд аравдугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд хийсэн эргүүл шалгалтаар зөрчил илрээгүй, нөхцөл байдал хэвийн байв.

Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, бараа материалын нөөц бүрдүүлэлтийн явцыг танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд үйлдвэрлэлийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдөх, технологийн материалын нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах болон үйлдвэрлэл, эдийн засгийн бодит үзүүлэлтэд тулгуурлан үр ашигтай ажиллах чиглэлээр холбогдох удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %