Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

“Төв Азийн геологийн асуудлууд-2026” буюу “Geological Issue of Central Asia – GICA 2026” сэдэвт геологийн олон улсын эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Тус хурлыг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажилласан юм. Геологийн чиглэлээр бие даасан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Геологийн хүрээлэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтын ажиллагааныхаа хүрээнд анх удаа хамтран хийж буй гэж тодотгож болно. Хурлын ач холбогдол, үр дүнгийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич, Дэд профессор, доктор (Ph.D) Д.Алтанхуягтай ярилцлаа.

-“Төв Азийн геологийн асуудлууд” хуралд хэчнээн орны төлөөлөл, эрдэмтэд оролцов? Хурлын ач холбогдлыг та хэрхэн тодорхойлж байна вэ?

-Хуралд нийт 8 орны төлөөлөл, эрдэмтэн судлаачид, геологичид, түүний дотор гадаадын тэргүүлэх 60 орчим эрдэмтэн хүрэлцэн ирж, сүүлийн үеийн судалгааны ажил, олон улсын төсөл хөтөлбөрүүдийнхээ үр дүнг танилцуулан илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцэх асуудал, илтгэлтэй холбогдуулан хурлын өмнөх өдрүүдэд хээрийн Танилцах экскурс зохион байгуулж, үүнд оролцсон геологичид Эрдэнэтийн-Овоо орд, хүдрийн талбайн геологийн тогтоцтой танилцаж, мэдээлэл хийсэн. Энэхүү өндөр түвшний академик хурлыг амжилттай хэрэгжүүлэхэд үндэсний болон дэлхийн хэмжээний уул уурхай, эрдэм шинжилгээний салбарын тэргүүлэх төлөөллүүд болох Рио Тинто, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжлэх ухаан, технологийн сан зэрэг стратегийн чухал байгууллагууд дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэгчээр ажиллалаа. Хурлын шинжлэх ухаан болон практик ач холбогдлыг гурван чиглэлээр тодорхойлж болно. Нэгдүгээрт, судалгааны түвшин тогтоох чиглэлд дотоодын эрдэмтэд, геологичид, оюутан залуус өөрсдийн судалгааны арга зүйг олон улсын жишигтэй харьцуулан үнэлэх, шинэ арга аргачлалд боломжийг бүрдүүллээ. Дараагийн ач холбогдол нь хамтын ажиллагаа. Өөрөөр хэлбэл, олон улсын эрдэмтэдтэй шууд харилцаа тогтоож, санал бодлоо солилцсоноор цаашид Төв Азийн бүс нутагт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үндэс суурь тавигдаж байна. Түүнчлэн, мэдлэгийн сангаа баяжуулахад чухал алхам боллоо. Төв Ази болон Монголын геологийн хөгжлийн түүхийг шинэ өнцгөөс харсан, орчин үеийн шинжлэх ухааны баримтуудаар баяжуулсан онолын томоохон хөрөнгө оруулалт болж байгааг тэмдэглэн хэлмээр байна.

-Хэлэлцүүлсэн илтгэл, танилцуулгын сэдэв, агуулгыг онцолбол?

-Төв Азийн Ороген Бүс (CAOB)-ийн геодинамик хувьсал, царцдасын хөгжлийг дэлхийн тектоник хөдөлгөөний зүй тогтолтой уялдуулан зургаан үндсэн сэдвийн хүрээнд ангилан хэлэлцүүлсэн. Олон улсын өндөр түвшний илтгэлийн агуулгаас дурдвал, эртний тивийн массуудын шилжилт хөдөлгөөн, супертивүүдийн бүрэлдэхүүн хэсгүүдийн байршил, эртний далайн сав газруудын хувьслыг сэргээн босгосон судалгааны ажлууд, Монгол орны нутаг дэвсгэрийг бүрдүүлэгч тектоник блокууд, тэдгээрийн хоорондын мөргөлдөөн, зааг заадас болон аккрецийн бүрдлүүдийн динамик загварчлал, тунамал сав газруудын үүсэл, хөгжил болон үе давхаргын зүй тогтлыг палеонтологи, литологийн шинэ баримтууд, геологийн өгөгдөл, зайнаас тандан судалгаа болон геофизикийн тоон загварчлалыг тодорхойлсон судалгаанууд болон цаашид судалгаанд ашиглах арга зүйн ахиц, үр дүнг нарийвчлан хэлэлцлээ. Мөн Төв Азийн бүс нутгийн болон Монголын хүдрийн дүүрэг, ордуудын үүсэл, үүсвэрийн зүй тогтлыг тодорхойлсон болон ашигт малтмалын гарал үүсэл, тархалтын зүй тогтлын чиглэлээр Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицийн дарга, докторант М.Дамдинсүрэн, Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич, доктор Д.Алтанхуяг, Ил уурхайн геологич О.Одбаяр, мөн ШУТИС-ийн профессор М.Мөнхцэнгэл нар “Эрдэнэтийн-Овоо зэс-молибдены бүлэг ордын геологи, структур” сэдвээр илтгэл танилцуулсан. Үүнд изотопын нарийвчилсан судалгаагаар өнөөгийн олборлолт явуулж буй Баруун хойд, Төвийн орд, мөн Завсар болон Оюут ордуудын өөр хоорондын ялгаатай, ижил төстэй тогтцыг судалсныг дэлгэрүүлж илтгэлдээ дурдлаа. Энэ нь цацраг идэвхт изотопын нарийвчилсан судалгаагаар хүдэржилтийн нас, хүдэр хавийн хувирлын нас, мөн агуулж буй чулуулгийн насыг тогтоон, эртний арлан нумын орчинд үүссэн болохыг шинэ тутамд судалж буй үр дүнгээр дүгнэсэн шинэлэг, чухал алхам байлаа.

-Төв Азийн эрдэмтэд геологийн асуудлуудаа хэлэлцэж, судалгааны бүтээлээ шинжлэх ухааны үндэслэл дээр танилцуулсан тус хурлын шийдвэр, гарсан үр дүн юу байв?

-Олон улсын лабораторийн сүлжээ байгуулах. Энэ нь Монголын геологийн дээжүүдийг гаднын өндөр зэрэглэлийн лабораториудад тогтвортой, хөнгөлөлттэй үнээр, эсвэл хамтарсан төслийн шугамаар шинжлүүлэх механизмыг хөгжүүлэх ажил юм. Нөгөөтээгүүр, Төв Азийн тектоник газрын зургийг шинэчлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, хуралд оролцсон 8 орны эрдэмтэд нэгдсэн өгөгдлийн сан үүсгэх тал дээр хамтран ажиллах, Төв Азийн Ороген Бүсийн хил дамнасан тектоникийн болон металлогенийн нэгдсэн цахим атлас, палеогеографийн шинэчилсэн зураглалыг хамтран бүтээх төслийг эхлүүлэх боломжуудыг хэлэлцсэн. Түүнчлэн, хурлын төлөөлөгчид Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцлаа. Монголын оюутан, залуу геологичдыг олон улсын эрдэмтдийн удирдлага дор хамтарсан докторантур, докторын дараах судалгаанд хамруулах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг эхлүүлэх ажлыг төлөвлөж, хийх шийдвэрийг энэ удаагийн хурлаас гаргаад байна.

Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %