БАЯРАА ДАРГА

Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цехийн дарга Х.Баяраагийн албан өрөө ихэнхдээ эзгүй, цоожтой байх. Түүний ажлын онцлог, арга барил, хувь хүнийх нь мөн чанар, хандлагыг мэдэхгүй хүн бол “ажил хийдүүлсэн” нөхөр гэж эндүүрэхээр. Гэтэл тэр үйлдвэр дотроо, жинхэнэ ажлын талбар дээрээ, хэсэг, бригадуудаа ээлж дараалан эргэсэн шигээ, засварчидтайгаа зэрэгцэн түлхүүр багаж барьчихсан, ханцуй шамлан үзэж тарж байх энүүхэнд. Дарга гэдэг, даалгавар өгчхөөд харж суудаг ажиглагч биш, үйлдлээрээ үлгэрлэж үзүүлдэг, хамт олноо араасаа дагуулдаг, хамтран зүтгэгч байх ёстойг бүхий л амьдралаараа хамгийн тод харуулж яваа эрхэм бол Монгол Улсын зөвлөх инженер Ханджавын Баяраа юм. 
Булган аймгийн Тэшиг суманд төрж, аймгийн төвийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн тэрээр хүүхэд байхдаа үндэсний бөхөөр хичээллэдэг, цана, тэшүүрээр гулгадаг, тооны талын хичээлдээ тун сайн, багшдаа хичээл заах хэмжээний түүхийн мэдлэгтэй сүрхий сурагч явжээ. Нэгэн удаа тоног төхөөрөмж задалж, угсарсан, токарийн суурь машинууд хүржигнэн шаржигнасан, тэнд ажиллах хамт олон нь асуудлыг шийдэж, амжилтын эзэд болж буй үйлдвэрийн газрын үйл ажиллагаа харуулсан орос кино үзсэнээс хойш үйлдвэрийн ажилтан болох мөрөөдөлд автжээ. Ингээд арван жилээ төгсөхдөө “улаан шугам”-аас хол дээгүүр жагссан Х.Баяраа одоогийн ОХУ-ын Екатеринбург хотын Уулын дээд сургуулийг Тоног төхөөрөмжийн инженер-механик мэргэжлээр суралцаж төгссөн. Тэр цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй 38 жил Эрдэнэт үйлдвэрт хүүхэд насныхаа мөрөөдлийн амьдралаар ажиллаж явна. 
Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчнаас ажлын гараагаа эхэлж, хэл устай залуу хүний хувьд орос мэргэжилтэн багшаасаа ихийг сурч, ажилд махруу, хичээнгүй зүтгэлийнхээ дүнд нэг л мэдэхэд гол ажлыг нугалдаг үнэ цэнтэй ажилтан болсон байв. Гэсэн ч тэр илүү эмх цэгцтэй, дэг журамтай, басхүү сайхан бие хаатай болохын тулд цэрэгт явсан гэдэг. Тэгэхдээ бүр, мэргэжлийнхээ чиглэлийн дөхүү Химийн батальонд байлдагч болжээ. Хэдийгээр жагсаалын дарга хүртлээ дэвшсэн ч, үйлдвэр, хамт олноо санасан, хайран нэг жил гэж харамссан 1991 он байлаа. 
Х.Баяраа цэргээс халагдаж ирээд, алдсан цаг хугацаагаа нөхөх гэсэн шиг эрчтэй ажилласан. Технологийн тоног төхөөрөмжүүдийг боловсронгуй болгох, цагийн бүтээмжийг нэмэгдүүлэх, гар ажиллагааг механикжуулах чиглэлээр оновчтой олон санал санаачилга гарган хэрэгжүүлсэн нь үйлдвэрт үр өгөөжөө өгч, тэр үеийн удирдлагуудын анхааралд өртөх болов. Улмаар Засварын хэсгийн мастер, ахлах мастер, хэсгийн дарга болж дэвшин ажилласан юм. Хамгийн олон жил ажилласан хэсгийн дарга байж ч магад. Барилгачин хүн хожим, барьсан барилгуудаа хараад бахархдагтай адил, Х.Баяраа Баяжуулах үйлдвэрээрээ алхах дуртай. Тэнд түүний гар хүрээгүй тоног төхөөрөмж байхгүй гэхэд хэтийдэхгүй. Мөн тэр “зүрхэн цех”-ийн өнөөгийн дарга нь түүний шавь гээд бодохоор эгэл атлаа энгүй энэ эрхмийн өмнө мэхийн ёсолмоор. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийг авч яваа, идэр насны удирдлагууд болох Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Механикийн товчооны дарга Б.Болор-Эрдэнэ, Засварын хэсгийн дарга Д.Наранбаатар, Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун, Чанарын хяналтын хэлтсийн дарга С.Ганцогт гээд бүгд түүний шавь нар. Тэдэнд багшаас нь өвлөсөн нийтлэг чанар бий. Тэр нь хариуцлагатай, чадвартай, сэтгэлтэй. 
Х.Баярааг 2008 онд Засвар, угсралтын цехийн даргаар томилсон нь учиртай. Эрдэнэт үйлдвэрийн насжилт өндөртэй тоног төхөөрөмжүүдийг үе шаттай шинэчлэх, хөгжлийн үндсэн чиглэлийн дагуу бүтцийн нэгжүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлийн ажлууд ид эрчимжиж эхэлсэн жил. Энэ үед үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг жинхэнэ хангадаг, амин чухал үүрэгтэй Засвар, угсралтын цехийг чадвартай, туршлагатай хүнээр удирдуулах нь нэн түрүүний шийдэл байсан юм. 
Сүүлийн үед дэлхийн брэнд, “танихгүй” тоног төхөөрөмжүүд Эрдэнэт үйлдвэрт их ирж байна. Тэр бүхнийг судалж, зургийн дагуу мм-ийн зөрүүгүй угсарч, чангалж, тохируулна гэдэг ур чадвар, хөдөлмөр хөлс шингэсэн, дэндүү хариуцлагатай ажил. Засварын ажлын чанар ч үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Эрдэнэт үйлдвэрийн хаа нэгтээ технологийн тоног төхөөрөмж ганцхан цаг зогсоход тэрбумаар тоологдох алдагдал хүлээдэг. Ийм л ирэн дээр ажилладаг хүмүүс бол Засвар, угсралтын цехийнхэн. Өмнө нь, тэдний хийдэг ажлыг гаднын байгууллагынхан гүйцэтгэдэг байжээ. Харин тус цех байгуулагдсанаар Эрдэнэт үйлдвэр засвар, угсралтын ажилд зарцуулдаг мөнгийг найм дахин бууруулсан байна. Харин тэдний төлөвлөгөөний биелэлт бүхий л цаг үед 100 давсан хувиар биелж ирсэн. Ингэхдээ ихэвчлэн онцгой даалгаварт ажлыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн байдаг. Багаар ийн амжилттай ажиллахад удирдлагын манлайлал, ур чадвар, ажлын зөв зохион байгуулалт чухал нөлөө, түлхэц үзүүлдгийг хэн хүнгүй мэднэ. 
Х.Баяраа даргын “дур мэдэн” хийсэн ажил Эрдэнэт үйлдвэрт цөөнгүй. Сүүлд гэхэд Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөл шинэчлэлийн үйл явц “Ковид”-ын хөл хорионы үед үргэлжилсэн. Тоног төхөөрөмжүүд газар дээрээ буучихсан, харин угсралт, тохируулга хийх гадаадын мэргэжилтнүүд хилийн хоригийн улмаас ирж чаддаггүй. Цаг алдахгүйн тулд Засвар, угсралтын цехийнхэн даргынхаа удирдлага зөвлөгөөгөөр угсарч эхэлсэн. Х.Баяраа дарга “Намайг чимээгүй байвал болж байна л гэж бодоорой” гэж Ажлын хэсгийнхэнд хэлсэн гэдэг. Тэд өдөр бүр угсралтын явцын зургийг авч, Герман руу явуулсаар, гаднын нөхдүүд хэлэх үггүй харж суусаар ашиглалтад оруулахыг үзсэн юм даг. Энэ мэтчилэн Засвар, угсралтынхан Монголд хэн ч хийж үзээгүй ажил руу шууд ордог онцлогтой, бас чадвартай. Итгэл алддаггүй учраас үйлдвэрийн удирдлагууд түүнд бүрэн дүүрэн найддаг, тэр хэрээр хүндэтгэлтэй ханддаг нь ил. Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийх ээлж нь ирэхэд Х.Баяраа дарга “Цехийн ажил хэвийн, “шуурхай”-д тавих асуудалгүй” гэсэн ганц л өгүүлбэр хэлдэг. Хийсэн ажил нь нүдэнд ил эднийхтэй юу ярих вэ, гэсэн аяс танхимд мэдрэгддэг.
Х.Баяраа даргыг уулчин, аялагч, Антарктид судлаач, түүхч, гэрэл зураг сонирхогч, загасчин, анчин, мэргэн бууч гээд нэг хүнд баймгүй олон сонирхлыг биедээ цогцлоосон, ёстой шид нь бүрдсэн эр болохыг Эрдэнэт үйлдвэрийн нэгэн үеийнх нь сайн мэднэ. Мөрөө гаргаагүй уул Монголд байхгүй гэж бардам ярих энэ эр Грекийн уулыг гаталж, Антарктидад хүрсэн тэвчээрийн тэнгэр. Түүний жил бүр удирдан зохион байгуулдаг Булган уулын авиралт хүрээгээ тэлж, Дархан, Сэлэнгэ, Улаанбаатараас уулчид оролцох болжээ. Мөн үйлдвэрийн хэмжээнд цехийнхээ нэрэмжит буудлагын тэмцээн зохион байгуулж заншсан нь эрчүүдэд хүнд үйлдвэрийн хүчир ажлаа мартах, сэтгэлийн сэргэлт авах нэг төрлийн боломж олгодог.
Засвар, угсралтын цехийн даргын өрөө одоо ч цоожтой байна. Энэ удаа тэр ээлжийн амралттай. Гэсэн ч үйлдвэрээ эргэсэн шигээ ойрхон зуур амарч байгаа дуулдсан. Хэзээ ч хамаагүй ХАБ-ын хувцсаа өмсөөд, инээгээд ороод ирэх даргыгаа ажилчид нь огтхон ч гайхахгүй. Тэр тийм л ажил амьтай, эгэл хүн. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
4
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %