Д.ЭРДЭНЭБАТ: “Уурхайчин-3” хорооллын байр захиалах ажилчдыг бүртгэж байна

“Эрдэнэт үйлдвэр” ажиллагсдаа орон сууцжуулах нийгмийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, 1300 айлын орон сууцны гурван хороолол Эрдэнэт хотод баригдаж байгаа юм. Уурхайчин-1, 2, 3 төслийн барилгын явц, захиалгын талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа. 

-“Уурхайчин-1” хорооллын орон сууцууд захиалагч нараа хүлээн авахад бэлэн болсон харагдана. Хэзээ ашиглалтад орох вэ? 
-300 айлын орон сууцны “Уурхайчин-1” хороолол ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ төсөл дээр хоёр компани ажилласан. Дөрвөн байрыг нь “Химон”, хоёр байрыг нь “Немон” компани барьж байгаа. “Химон”-ы барьж байгаа орон сууцны А, Б байрыг Улсын комисс хүлээгээд авчихсан. Захиалсан ажилчдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч байгаа. Үүний дараа орон сууцны үнийн дэмжлэг болох 12 сая төгрөгийг манайхаас шилжүүлдэг. Өнгөрсөн долоо хоногт 23 хүнд, энэ долоо хоногт 15 ажилтанд дэмжлэгийн мөнгийг шилжүүлсэн.


-“Уурхайчин-1” хороололд захиалах байр үлдсэн үү? 
-Захиалга бүрэн дууссан. “Химон”-ы байрууд энэ сарын төгсгөл гэхэд ашиглалтад орно. “Немон” компанийнх наймдугаар сард ашиглалтад орно. 
-Харин “Уурхайчин-2” хорооллын барилгын ажил удаашралтай яваа харагдах юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү?  
- Газар шорооны ажил нь дууссан. Одоо суурийн ажил явагдаж байгаа. Онцлог нь  “Уурхайчин-2, 3”-ын дэд бүтцийг шинээр татаж байгаа. Энэ ажил ондоо багтаад дуусчих юм бол барилгын ажил эрчимтэй явах нөхцөл бүрдэнэ. Түүнээс гадна “Уурхайчин-2”-ын хувьд гэрээ шинэчлэлийн ажил явагдаж байгаа.  


-Амины орон сууцны “Уурхайчин-3” хорооллын тухайд...?       
-“Уурхайчин-3” хорооллын барилгын ажил эрчтэй сайн яваа. 80 байр цутгагдаад босчихсон. “Уурхайчин-3” хороолол 2022 оны тавдугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Дэд бүтэц орчих юм бол төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломжтой. 
-“Уурхайчин-3” хороолол сингл хаус, таунхаусаас бүрдэж байгаа. Талбайн хэмжээг танилцуулахгүй юу?
-187-356 м2 талбай бүхий таван загвар бий. “Уурхайчин-3” хорооллын хэрэгцээ их байсан учраас оны эхнээс өргөдөл авч эхэлсэн. Захиалга биш зөвхөн орохыг хүссэн хүмүүсийн бүртгэл юм. Одоогоор 255 ажилчин бүртгүүлээд байна.
-Өргөдлөө өгсөн ажилчид захиалгад хамрагдана гэсэн үг үү? 
-Тийм. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярт хандан “Уурхайчин-3” хорооллын байр авах хүсэлтэй тул бүртгэлд оруулж өгнө үү гэсэн утгатай өргөдөл бичиж өгнө. Бүртгэлийг манай хэлтэс хийж байгаа. Хороолол ашиглалтад орох дөхөхөөр бид өргөдөл өгсөн дарааллын дагуу ажилчдыг дуудаж байрыг нь сонгуулж захиалгад хамруулах юм. 
-Сүүлийн үед гүйцэтгэгч компаниуд гэрээ шинэчлэх санал тавьж байгаа нь барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой талбайн үнэлгээгээ нэмэх гээд байх шиг байна.
Энэ тал дээр Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ? 
-“Уурхайчин-2”, “Уурхайчин-3” хороолол барьж байгаа компаниудын зүгээс цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тээврийн зардал өссөн, барилгын материалын үнэ нэмэгдсэн учраас талбайн үнэлгээгээ нэмэгдүүлэх саналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тавьсан. Энэ чиглэлээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Шийдвэр хараахан гараагүй. Гэхдээ нийгмийн төслүүд дээр үнэ нэмэх нь оновчтой зохицуулалт биш гэж Нийгмийн харилцааны хэлтсийн зүгээс үзэж байгаа учраас тодорхой санал дэвшүүлсэн. 
-Баярлалаа.    

М.ОДГЭРЭЛ
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %