ЖАЙКА-гийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлоготой танилцлаа

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа. Айлчлалын хүрээнд зочид үйлдвэрийн Ил уурхай, Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт болон хүний нөөцийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсов.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрах тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Ажил турших хөтөлбөр”-ийн талаар танилцуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр мэдээлэл солилцлоо.  Тус хөтөлбөр нь урт хугацаагаар ажилгүй байгаа иргэдэд ажил эрхлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, ажлын байранд туршиж ажиллуулах, тогтвортой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Орхон аймагт хэрэгжүүлсэн загвар таван төслийн хүрээнд 34 иргэн хөтөлбөрт хамрагдаж, 22 аж ахуйн нэгж, байгууллагын 30 ажлын байранд ажил туршсанаас таван иргэн байнгын ажилд орж, хоёр иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж эхэлжээ. Харин загвар зургаан төслийн хүрээнд 60 иргэн нөхцөл байдлын үнэлгээ, ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдаж байгаа бөгөөд 18 байгууллага ажил турших үйл ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан байна. ЖАЙКА-гийн төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд үйлдвэрийн үйлдвэрлэл, хүний нөөцийн үйл ажиллагаатай танилцаж, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцсон юм. Мөн танхимын сургалт зохион байгуулагдах бөгөөд оролцогчид өөрийгөө танин мэдэх, харилцааны ур чадвар, бие авч явах соёл, стрессийг удирдаж бие сэтгэлээ эрүүл байлгах, багаар ажиллах чадвар, компанид ажиллах, ажил туршихад анхаарах зүйл гэх мэт ажил эрхлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Энэ сарын 16-наас 21-ний хооронд зарим аж ахуйн нэгж байгууллагад ажил туршихаар төлөвлөөд байна.                                                                                                                                 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %