“Их зогсолт”-д бэлтгэх ажлын явц 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Эрдэнэт үйлдвэр, жилд нэг удаа үйлдвэрлэлийн нөөцгүй тоног төхөөрөмждөө иж бүрэн засвар үйлчилгээг хийдэг. “Их зогсолт” хэмээн нэрлэдэг тус ажлыг энэ жил ирэх 6 сарын 26-28-ний өдрүүдэд хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар,”Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлын хэсэг нийт зургаан удаа хуралдаж, ажлын төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлэн, шаардлагатай асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэн ажиллаж байна. Энэ удаагийн “Их зогсолт”-ын үеэр нийт 555 багц засварын ажлыг Баяжуулах үйлдвэр, Цахилгаан цех, Ус хангамжийн цех, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехүүдэд төлөвлөгөөний дагуу хийх бөгөөд эдгээрийг Барилга засварын цех, Засвар угсралтын цех зэрэг бүтцийн нэгжүүд хамтран гүйцэтгэнэ.  Мөн дээрх засвар үйлчилгээний ажлын хүрээнд шаардлагатай бараа, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлтийг 33 тендерт багцлан худалдан авалтыг холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулж, одоогоор 17 тендер нь гэрээ байгуулсан байна. Хамгийн гол анхаарах асуудал нь “Их зогсолт”-д ашиглагддаг төрөл бүрийн хаалт, хавхалга, төрөл бүрийн металл-прокатууд зэрэг чухал сэлбэг хэрэгслүүдийн тендерүүд хүлээгдэж буйг шуурхай зохион байгуулан явуулах шаардлагатай байгааг Механикийн хэлтсийн дарга, Ерөнхий механикч, Ажлын хэсгийн дэд ахлагч Б.Чинзориг онцоллоо.

Түүнчлэн бэлтгэл хангах ажлын хэсгийн зургаадугаар хуралдаанаас холбогдох бүтцийн нэгжийн болон цехийн удирдлагууд “Их зогсолт”-д шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалын тендерийн явц, гүйцэтгэлд онцгой анхаарч, худалдан авалтад шаардлагатай шат дараалсан бүхий л арга хэмжээг хугацаа алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллах, энэ үеэр хийгдэх хэмжих, хянах, тохируулга, баталгаажуулалт хийлгэх хэрэгслийн захиалгын жагсаалт, ажил эхлэхийн өмнөх лабораторийн хэмжилт, ажлын байран дахь урьдчилсан хэмжилт, шалгалт хийх захиалгын жагсаалт зэргийг ХАБЭА-н хэлтсийн ЧХХ-ийн Хэмжил зүйн товчоог нэгтгэн, ажлын хэсгийн дараагийн хуралд танилцуулах талаар шийдвэрлэсэн байна.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %