Ерөнхий захиргааны ажилтнуудын спортын тэмцээн хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулж буй “Спортын тэмцээн-2026” хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тэмцээн волейбол, корнхолл, дартс, олс таталт, хөгжөөнт буухиа гэсэн таван төрлөөр явагдаж, ажилтнуудын авхаалж самбаа, ур чадвар, багийн ажиллагааг сорьж байгаа юм. Энэ удаагийн корнхоллын тэмцээнд нийт зургаан баг оролцож, 21 онооны журмаар өрсөлдлөө. Тэмцээний дүнгээр А.Золбоо ахлагчтай 6 дугаар баг тэргүүлж, Ө.Энхжин ахлагчтай 2 дугаар баг удаалсан бол Ц.Энхээ ахлагчтай 4 дүгээр баг гуравдугаар байрт шалгарлаа. Спортын тэмцээн нь ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэхээс гадна хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх, харилцан танилцаж, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Энэ үеэр тэмцээнд оролцогчид болон зохион байгуулагчдын сэтгэгдлийг сонслоо.

Эдийн засгийн хэлтсийн Үүсмэл ордын мониторингийн товчооны дарга Ч.ГАНСҮХ:  “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны ажилтнуудын дунд спортын өдөрлөгийг зохион байгуулж байна. Волейбол, дартс, корнхолл, хөгжөөнт буухиа, олс таталт зэрэг таван төрлөөр тэмцээн явагдаж байгаа бөгөөд үзэгчдийн дунд сагсан бөмбөгийн шидэлтийн тэмцээн ч зохион байгуулна. Ерөнхий захиргааны ажилтнуудын онцлог нь ихэвчлэн суурин ажил эрхэлдэг, хөдөлгөөний идэвх харьцангуй багатай байдаг. Тиймээс ажилтнуудын хөдөлгөөний дутагдлыг бууруулах, бие бялдрын боловсролыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Бид өнгөрсөн хоёрдугаар сараас Ерөнхий захиргааны газар, хэлтэс, нэгжүүдийг зургаан үндсэн багт хуваан ажиллаж эхэлсэн. Харин Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын ажилтнуудыг хоёр баг болгон хуваарилсан. Багуудын өрсөлдөөн нэлээд ширүүн, сонирхолтой өрнөж байна. Үүний зэрэгцээ өмнө нь бие биеэ сайн таньдаггүй ажилтнууд танилцаж, харилцаа холбоогоо өргөжүүлж байгаа нь энэ тэмцээний нэг том давуу тал юм. Нийт 400 гаруй ажилтан тэмцээнд оролцож байна. Өчигдөр нээлтийн ажиллагаа болж, үйлдвэрийн удирдлагууд оролцсон. Бидний гол зорилго бол ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, бие бялдрын хөгжилд нь дэмжлэг үзүүлэх, хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэж байгаа. Би өмнө нь үйлдвэрлэлийн цехүүдэд  ажиллаж байлаа. Ерөнхий захиргаанд шилжин ирээд хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд Ерөнхий захиргааны ажилтнуудын дунд ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулаагүй нэлээд удсан байлаа. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сард арван жил завсарласны дараа цасны баяр зохион байгуулсан.Үүний дараа Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргад санал тавьж, Ерөнхий захиргааны ажилтнуудыг нэгтгэсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байя гэж ярилцсан. Ингээд одоо орон тооны бус арга зүйчээр ажиллаж, хамт олонтойгоо хамтран эдгээр ажлыг зохион байгуулж байна.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн сэлбэн засагч, хавтаслагч М.АРИУНБОЛД:

 -Газар, нэгж, хэлтсүүдийн спортын өдөрлөг хоёр дахь өдрөө сайхан үргэлжилж байна. Тэмцээнүүд их өрсөлдөөнтэй болж байгаа бөгөөд багуудын хүч чадал харьцангуй жигд байгаа нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байна. Манайх 6 дугаар баг. Өчигдрийн тэмцээнүүдэд чамлахааргүй амжилт гаргаж, багийн дүнгээр одоогоор гуравдугаар байрт явж байна. Өнөөдөр ч амжилтаа ахиулж, өмнөх үзүүлэлтээ давуулахын төлөө хичээн оролцоно. Манай хамт олон өмнөх жилүүдийн тэмцээнүүдэд ч оролцож, тодорхой амжилтууд гаргаж байсан. Тухайлбал, олс таталт, хөгжөөнт буухиа, волейболын төрлүүдээр амжилттай оролцож ирсэн туршлагатай. Манай баг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэс болон Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудаас бүрдэж байгаа. Өөр өөр нэгжийн ажилтнууд нэг баг болон нэгдэж, хамтран өрсөлдөж байгаа нь сайхан байна. Цаашид ч багаар ажиллах чадвараа харуулж, амжилтаа ахиулахын төлөө хичээнэ.

ХАБЭАХ-ийн хамгаалах хэрэгсэл хариуцсан инженер М.АЛТАНМЯГМАР:

 -Манай баг дартс болон волейболын төрлөөр алтан медаль хүртсэн. Одоо корнхоллын тэмцээнд амжилттай оролцож байна. Бид Геологи, маркшейдерийн хэлтэс, Үйлдвэрлэл техникийн хэлтэс болон ХАБЭАХ-ийн хамтарсан баг болон өрсөлдөж байгаа. Миний хувьд энэ тэмцээнд анх удаа оролцож байна. Өмнө нь корнхоллын тэмцээнийг үзэгчийн хувиар сонирхож байсан бол энэ удаа өөрөө багийнхаа бүрэлдэхүүнд орж, хүч сорьж байгаадаа баяртай байна. Корнхоллын төрөлд манай баг эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Харин волейболын тэмцээнд гурван эмэгтэй, гурван эрэгтэй тамирчин тоглосон бөгөөд манай хэлтсээс гурван эмэгтэй, нэг эрэгтэй ажилтан оролцсон. Бид волейболын төрлөөр алтан медаль хүртсэн бол дартсын тэмцээнд ч тэргүүлж чадсан. Багийн хамт олон маань эхний амжилтуудаа гаргаад байгаа учраас үүгээрээ зогсохгүй, амжилтаа бататгахын төлөө хичээж байна. Цаашдын тэмцээнүүддээ ч бүх хүчээ дайчлан оролцож, хамт олныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө өрсөлдөнө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %