Ерөнхий захиргааны ажилтнуудын спортын тэмцээн эхэллээ

Ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спортоор хичээллэх идэвх оролцоог нэмэгдүүлж, хамт олны эв нэгдэл, багаар ажиллах чадварыг бэхжүүлэх, чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрөөх зорилгын дор зохион байгуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны ажилтнуудын “Спортын тэмцээн-2026” эхэллээ. Спортын таван төрөлт тэмцээний нээлтэд Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх тэргүүтэй газар, хэлтэс, бүтцийн нэгжүүдийн удирдлагууд оролцож, баг тамирчдадаа амжилт хүсэв.

Тэмцээний эхний өдөр волейбол, дартсын төрлүүдээр эхэлж, волейболын тэмцээнд нийт зургаан баг авхаалж самбаагаа сорин, өрсөлдлөө. Тус тэмцээний тэргүүн байранд Т.Батмөнх ахлагчтай Үйлдвэрлэл, техникийн бодлогын газар, Үйлдвэрлэл, техникийн хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Механикийн хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Геологи маркшейдерийн хэлтсийн хамтарсан баг шалгарч, дэд байрыг Б.Энхжин ахлагчтай Захиргаа, удирдлага, санхүүгийн газар, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Гадаад харилцаа, экспортын хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтсийн хамтарсан баг, гутгаар байрыг Ц.Эрдэнэбат ахлагчтай Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газар, Нийгмийн харилцааны хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Гамшгаас хамгаалах штабын хамтарсан баг эзэлсэн байна.

Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй болон багийн төрлөөр зохиогдсон Дартсын тэмцээний эрэгтэй ангилалд 2-р багийн тамирчин Б.Одгарьд түрүүлж, 5-р багийн тамирчин Б.Мягмаржаргал дэд байр, 6-р баг буюу Мустанг багийн тамирчин С.Эрдэнэбилэгт гуравдугаар байранд тус тус шалгарсан бол эмэгтэй ангилалд 2-р багийн тамирчин А.Дэжидмаа тэргүүлж, Мустанг багийн тамирчин Т.Отгонзаяа, 4-р багийн тамирчин Д.Цэндсүрэн нар удаах байрыг эзэллээ. Дартсын багийн төрөлд Т.Батмөнх ахлагчтай 1-р баг, С.Эрдэнэбилэгт ахлагчтай Мустанг баг, Б.Батмөнх ахлагчтай 4-р баг эхний байрт шалгарсан байна.

Ерөнхий захиргааны ажилтнуудын “Спортын тэмцээн-2026” волейбол, корнхол, дартс, олс таталт, хөгжөөнт буухиа гэсэн спортын таван төрлөөр гурав хоногийн турш өрсөлдөх бол тэмцээний сүүлийн өдөр хөгжөөн дэмжигчдийн дунд сагсан бөмбөгийн шидэлтийн тэмцээн болох юм. Тэмцээн өнөөдөр корнхол төрлөөр үргэлжилнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %