Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аварга, Геологи, маркшейдерийн хэлтсийн Гидротехникийн албаны дарга Д.Пүрэвдаваатай ярилцлаа.

 

-Сайн байна уу? Эхлээд та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
-Сайхан намаржиж байна уу. Намайг Д.Пүрэвдаваа гэдэг. Би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи, маркшейдерийн хэлтсийн Гидротехникийн албаны даргаар ажиллаж байна. Гидротехникийн барилга байгууламжийн ашиглалт, технологийн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай хангах чиглэлээр ажиллаж байна.
-Таны хариуцсан ажлын онцлог, гол зорилго юу вэ?
-Манай албаны үндсэн зорилго бол үйлдвэрийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангахын зэрэгцээ сар бүрийн эргэлтийн усны нөөцийн тооцоо, гидротехникийн барилга байгууламжийн аюулгүй байдлын хяналт юм. Энэ хүрээнд бид өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, инженерийн шийдлүүдийг бодит нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлдэг.
-Та хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа онцлон дурдвал?
-Сүүлийн жилүүдэд Хаягдлын аж ахуйн хүрээнд өргөтгөл, шинэчлэлийн олон ажлыг хэрэг-жүүлсэн. Тухайлбал, эргэлтийн усны нөөцийн тооцоог сар бүр нарийвчлан гаргаж, ус хүлээн авах 12 дугаар худгийн хамгаалах далангийн төслийг сайжруулсан. Үүний үр дүнд 530 гаруй метр урт даланг богино хугацаанд барьж ашиглалтад оруулснаар үйлдвэрийн усан хангамжийн найдвартай байдал дээшилсэн. Мөн Хаягдлын сангийн баруун буюу Говил талын даланд Ø400 мм-ийн хаялтын (элс хураалтын) шугам шинээр суурилуулснаар тухайн хэсэгт элс хураалт эрчимжиж, ус болон пульп алдагдах эрсдэлийг бууруулсан. Үүнээс гадна 5М далангийн хойд хэсэгт үүссэн хиймэл нуурын усыг хөвдөг насосоор эргэлтийн усны системд нийлүүлэх шийдлийг хэрэгжүүлж, өнгөрсөн онд нийт 2.4 сая м³ усны нөөцийг нэмэгдүүлсэн.
-Инженерийн оновчтой шийдлийн үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бидний хэрэгжүүлсэн томоохон ажлуудын үр дүн нь инженерийн зөв шийдлээс шууд хамаардаг. Тухайлбал, ус хүлээн авах 12 дугаар худгийн хамгаалах далангийн анхны зураг төслөөр 1302.0 метрт барихаар төлөвлөсөн байсан ч бодит нөхцөлийг дахин үнэлж, 1300.0 метрийн түвшинд өөр байршилд барих шийдлийг гаргасан. Үүний үр дүнд ашиглалтын нөхцөл сайжирч, уулын цулын хэрэглээ буурч, зардалд хэмнэлт гарсан. Энэ нь инженерийн оновчтой шийдэл үйлдвэрлэлд ямар үр ашиг авчирдгийн тод жишээ юм.
-Та шинэ технологи нэвтрүүлсэн талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Томоохон ажлуудтайгаа уялдуулан бид гидроакустикийн буюу сонар технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. “Apache-6” төхөөрөмжийг “GPS”-тэй хослуулан ашиглаж, усны ёроолын нарийвчилсан зураглал хийж, эргэлтийн усны нөөцийн тооцоог илүү бодит, өндөр нарийвчлалтай гаргах боломжийг бүрдүүлсэн. Мөн усан орчны гүн, ёроолын топограф, усан доорх объектыг хэмжих гидролокатор (Echo Sounder)-ыг бүрэн автомат системтэйгээр ашиглаж байна.
-Энэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ямар ахиц гарсан бэ?
-Уг технологийг нэвтрүүлснээр бидний хэрэгжүүлж буй усны нөөц, Хаягдлын аж ахуйн ажлуудын чанар, үр ашиг мэдэгдэхүйц сайжирсан. Тоног төхөөрөмжийг ашиглах аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулж, батлуулснаар технологийг стандартын дагуу, аюулгүй ашиглах нөхцөл бүрдсэн. Үүний зэрэгцээ хэмжилтийн нарийвчлал, мэдээллийн найдвартай байдал, инженерийн ажлын бүтээмж нэмэгдэж, өмнө нь гаднын байгууллагаар гүйцэтгүүлдэг байсан ажлыг өөрсдөө хийдэг болсон.
-Таны хувьд ажлынхаа үр дүн, ач холбогдлыг хэрхэн хардаг вэ?
-Бидний хэрэгжүүлж буй ажлууд бүгд үйлдвэрийн найдвартай, тасралтгүй ажиллагаатай шууд холбоотой. Инженерийн оновчтой шийдэл, шинэ технологийг бодит ажил хэрэг болгох нь хамгийн чухал бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, үр ашигт бодит нөлөө үзүүлдэг.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.


Төгсгөлд нь тэмдэглэхэд, дэвшилтэт технологи, инженерийн оновчтой шийдлийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлж, бодит хэмнэлт, үр өгөөж бий болгож буй Д.Пүрэвдаваа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан нь зүй ёсны үнэлгээ юм. Түүний туршлага, санаачилга нь үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангахаас гадна ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %