“Монгол химичид Дэлхийд” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ

“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын хүрээнд ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор их сургууль, “Грийн Химистри” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Эрдэнэт цогцолбор их сургуулийн захирал, доктор Д.Заяабаатар, Грийн Химистри ХХК-ийн захирал, Химийн ухааны доктор Б.Даваацэрэн нар гарын үсэг зурж, ёслолд Эрдэнэт цогцолбор их сургуулийн Коосэн коллежийн оюутан, сурагчид оролцов.

Эрдэнэт цогцолбор их сургууль, “Грийн химистри” ХХК-ийн хамтын ажиллагаа 2024 онд “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцогчдыг бэлдэх, дэмжих чиглэлээр эхэлсэн. Улмаар 2025 онд “Монгол ур чадвар” тэмцээний үндэсний ялагчаар тодорсон Эрдэнэт цогцолбор их сургуулийн Коосэн коллежийн химийн инженерчлэлийн ангийн оюутан Э.Саруултөгөлдөрийг “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцуулах, бэлдэх, дадлага туршилт хийлгэх, багшийн хамт зардлыг нь гаргах зэргээр хамтран ажиллажээ. Ингэснээр үндэсний ялагч Э.Саруултөгөлдөр, “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд амжилттай оролцож, Монгол хүүхдүүд химийн шинжлэх ухаанаар дэлхийн чансаанд дээгүүр байгааг онооны үзүүлэлтээрээ илэрхийлээд ирсэн байна. Энэхүү хамтын ажиллагааг цаашид илүү өргөн хүрээнд бэхжүүлж, “Монгол химичид Дэлхийд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор талууд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэж, баталгаажууллаа.

Мөн хоёр тал сургалт судалгаа, академик түншлэлийг хөгжүүлэх хүрээнд “Монгол ур чадвар” болон “Дэлхийн ур чадвар” тэмцээний стандартын дагуу химийн лабораторийн технологи төрлийн сорилт даалгаврын сан бүрдүүлэх, оюутан багш нарыг дадлагажуулах, шинжээч багш бэлтгэх, төгсөгчдөд ажлын байр санал болгох, ажлын байрны өдөрлөг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хурал уулзалт хийх, оюутны судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зэрэг олон талт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, үр дүнг тогтмол хэлэлцэхээр боллоо.

“Грийн Химистри” ХХК нь химийн бодисын худалдаа, лаборатори байгуулах чиглэлээр Эрдэнэт үйлдвэртэй олон жил хамтран ажиллаж ирсэн. Тус компани үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ залуу химичдийг дэмжих, өсвөр үеийнхнийг химийн шинжлэх ухаанд дур сонирхолтой болгох зэргээр олон ажлууд зохион байгуулдаг. Тухайлбал, улс, бүс нутгийн химийн олимпиад, “Химийн урвалын гайхамшигт агшин”, “Шинжлэх ухааны бяцхан шидтэнүүд” гэх зэрэг тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж, ивээн тэтгэж иржээ. Энэ үеэр, захирал Б.Даваацэрэн ярихдаа, “Монгол улсад таван их дээд сургуульд химичдийг бэлтгэж байгаа ч дунд мэргэжлийн химичдийг бэлтгэх, үүнд суралцах хүүхдийн тоо харьцангуй цөөн байдаг. Ер нь уул уурхай, тэр тусмаа баяжуулах үйлдвэрүүдэд ажиллах химичдийн хүний нөөцийн гол хүчийг Коосэн хөтөлбөрөөр төгссөн мэргэжилтнүүд бүрдүүлэх учраас энэ чиглэлээр суралцагсад нэмэгдэж, олон болоосой гэсэн үүднээс “Монгол химичид Дэлхийд” хөтөлбөрийг санаачлан, дэмжин хэрэгжүүлэхийг зорьж байна” гэсэн юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %