“Эрдэс боловсруулалт-2026” баяжуулалтын технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүдийг хэлэлцэж байна

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран зохион байгуулж буй найм дахь удаагийн хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаач, инженер, мэргэжилтэн, уул уурхайн компаниуд болон технологи нийлүүлэгч байгууллагын төлөөлөл оролцож, эрдэс боловсруулалтын салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, технологийн шинэ шийдлүүдийг хэлэлцлээ. Хурлын хүрээнд зэс, молибдены хүдрийг баяжуулах технологи, дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн удирдлага, даралтат уусгалт, өндөр даралтын булт нунтаглагч зэрэг үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой шийдлүүдийг танилцуулж, нийт 16 илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Хүдэр боловсруулалтын хүчин чадлаас гадна технологийн шинэчлэл чухал

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх хурлыг нээж хэлсэн үгэндээ, Үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэнтэй зэрэгцэн тулгарч буй технологийн сорилт, цаашдын хөгжлийн зорилтуудыг онцоллоо. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр 2024 оноос эхлэн жилд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт тавьж, уг зорилтоо биелүүлэн ажиллаж буйг тэмдэглэв. Өнөөдөр тус үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулж, 560 гаруй мянган тонн зэсийн баяжмал, 5,500 орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна. Гэвч хүдрийн нөөц нэмэгдэхийн хэрээр металлын агуулга буурах, хүдрийн хатуулаг өсөх, ширхэглэлийн хэмжээ нарийсах зэрэг уул-геологийн өөрчлөлтүүд баяжуулалтын технологид шинэ шаардлага тавьж байгааг мөн дурдлаа.

Түүний хэлснээр, өмнөх жилүүдэд үр дүнтэй байсан арга технологийг ирэх хэдэн арван жилд хэвээр ашиглах боломж хязгаарлагдаж болзошгүй тул үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ технологио шинэчлэх шаардлагатай байна. Мөн зэсийн баяжмал экспортлогчоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох зорилгын хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлурги, химийн үйлдвэр байгуулах болон эрдэс боловсруулалтын технологийг шинэчлэх төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Энэ удаагийн хуралд хэлэлцэх илтгэлүүд нь зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй зэс, молибдены хүдэр боловсруулдаг бусад үйлдвэрийн өмнө тулгарч буй нийтлэг асуудалд шинжлэх ухаан, инженерчлэлийн шийдэл эрэлхийлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн, залуу судлаач, докторантууд илтгэл хэлэлцүүлж байгаа нь салбарын мэдлэг, туршлагыг дараагийн үед өвлүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэрбээр тэмдэглэв.

Орд бүрийн онцлогт тохирсон технологи шаардлагатай

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг хурлын үеэр хэлсэн үгэндээ, дэлхийн зах зээлийн өөрчлөлт, байгаль орчны шаардлага болон ашигт малтмалын ордын геологийн онцлог нь баяжуулалтын технологийг тасралтгүй хөгжүүлэх хэрэгцээг бий болгож байгааг онцоллоо.

 Түүний үзэж буйгаар, Монгол Улс ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнийг хүлээн авагч орны хувьд үйлдвэрлэлийн зардал, үр ашиг, технологийн өрсөлдөх чадвараа оновчтой удирдах шаардлагатай. Олон улсад туршигдсан технологийг шууд нэвтрүүлэхээс илүүтэйгээр тухайн ордын геологи, эрдсийн шинж чанарт нийцүүлэн сонгож, инженерчлэлийн шийдлээр сайжруулах нь чухал болж байна. Мөн шинжлэх ухаан, технологийн хөгжил эцсийн цэгт хүрдэггүй, ордын нөхцөл болон үйлдвэрлэлийн шаардлага өөрчлөгдөхийн хэрээр шинэ судалгаа, шийдэл байнга хэрэгтэй болдгийг онцлов. Иймээс холбооноос зохион байгуулдаг хоёр жил тутмын хурлын зорилго нь олон улсын шинэ технологи, судалгааны үр дүнг цаг алдалгүй танилцуулахын зэрэгцээ Монголын үйлдвэрүүдэд нутагшуулах боломжийг судлахад чиглэдэг байна.

 Энэ удаагийн хурлыг, холбоо үүсгэн байгуулагдсан Эрдэнэт үйлдвэрийн дэргэд, Эрдэнэт хотод зохион байгуулж буй нь онцлог юм. Оролцогчид хурлын өмнөх өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн бодит туршлага, технологийн хэрэгжилтийг газар дээр нь үзжээ. Хурлаас технологийн шинэ шийдэл эрэлхийлэхээс гадна олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, гадаадын дэвшилтэт технологийг Монголын үйлдвэрлэлийн нөхцөлд нутагшуулах боломжийг тодорхойлох үр дүн хүлээж байгаагаа холбооны ерөнхийлөгч илэрхийлэв.

Судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж

“Эрдэс боловсруулалт-2026” бага хуралд олон улсын уул уурхай, эрдэм шинжилгээний байгууллагын 30 гаруй төлөөлөгч, 10 гаруй компани болон Монголын уул уурхайн салбарын байгууллагууд оролцож байна. Хурлын үеэр салбарын техник, технологийн шинэчлэлээс гадна баяжуулах үйлдвэрүүдийн сайн туршлага, туршилт судалгааны үр дүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль эрх зүй, татварын орчин зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийн шийдлээ танилцуулах үзэсгэлэн гаргаж байна.

 Эрдэс баялгийг олборлохоос гадна шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь уул уурхайн салбарын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх гол нөхцөл юм. Тиймээс тус хурал нь шинэ технологи, судалгааны үр дүнг үйлдвэрлэлтэй холбох, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг нэгтгэх, Монголын баяжуулах үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %