“Хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт чуулган боллоо
Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны “Амарын нэрэмжит танхим”-д “Хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт чуулган өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Манлайлагчид менежментийн тогтолцооны багц сургалтад хамрагдаж байна
Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн оролцогчид менежментийн тогтолцооны мэдлэг, ойлголтоо сайжруулах зорилгоор “Менежментийн тогтолцооны багц сургалт”-ыг хоёрдугаар улиралд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Цагаан тоос дарах ажлын явц байдлыг танилцууллаа
Орхон аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран 2024-2027 онд хэрэгжүүлж буй “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд төрийн байгууллагууд болон иргэдэд дээрх ажлын явц байдал, үр дүнгийн талаар мэдээлж, танилцуулах төлөвлөгөөний дагуу Орхон аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хороо, Байгаль орчны газар, Баян-Өндөр, Жаргалант сумдын ЗДТГ-ын мэргэжилтэн, төлөөллүүд тус үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд ажиллалаа.
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр тогтсон цагтаа эхэлж, Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа
“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын аялал гадаад, дотоодын зочдын сонирхлыг татаж байна
“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор ээлжит аялалаа амжилттай зохион байгуулж, дотоод, гадаадын олон зочин хүлээн авчээ.
Орос дууны өдөрлөг боллоо
Аугаа Их Эх орны дайны ялалтын 81 жилийн ой, Халх голын ялалтын 87 жилийн ойг угтан “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар, “Эрдэнэт цогцолбор” Их сургуулийн Орос хэлний төв хамтран цэрэг, эх орны сэдэвт орос, монгол дууны өдөрлөг зохион байгууллаа.
“Тогтвортой уул уурхайн төлөө” стандартын сургалт амжилттай зохион байгуулагдаж байна
“ Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандартын өөрийн үнэлгээ хийх сургалт энэ оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байрны “Зэс” танхимд зохион байгуулагдаж байна.
Уурхайчдын дөрвөн төрөлт тэмцээн боллоо
Ил уурхайн ажилчдын дунд олс таталт, корнхолл, бадминтон, дартсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спорт цогцолборын их зааланд боллоо.
Инженерүүд “Реле хамгаалалт, автоматжуулалт” сэдвээр мэргэжил дээшлүүллээ
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Ус хангамжийн цех, Цахилгаан цех, Засвар механикийн завод, Авто тээврийн цех болон Үйлдвэрлэл технологийн парк төслийн нэгжийн ажилт ан, инженерүүд “Реле хамгаалалт, автоматжуулалт”-ын чиглэлээр гурван өдрийн турш суралцаж, мэргэжлээ дээшлүүлсэн байна.
“Бараа материалын хяналтын үйл явц” сургалт, хэлэлцүүлэг боллоо
Чанарын хяналтын хэлтсээс нийлүүлэлтийн хяналтыг сайжруулах, цехүүдийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор “Бараа материалын хяналтын үйл явц” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.















