“Тогтвортой уул уурхайн төлөө” стандартын сургалт амжилттай зохион байгуулагдаж байна

“Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандартын өөрийн үнэлгээ хийх сургалт энэ оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байрны “Зэс” танхимд зохион байгуулагдаж байна.

Сургалтыг Эдийн засгийн хэлтсийн дарга Р.Очбадрах нээж хэлсэн үгэндээ:

“Энэхүү стандарт нь Канадын уул уурхайн ассоциаци болон Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжиж байна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит компаниудаас анхлан нэгдэн орж, хэрэгжүүлж эхэлсэн. Бид өмнө нь өөрийн үнэлгээг хийж, олон улсын байгууллагаас зөвлөмж авч байсан. Иймд энэ удаагийн сургалтад идэвхтэй оролцож, үнэлгээгээ илүү сайжруулах нь чухал” хэмээн онцоллоо.

Сургалтад Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлогын мэргэшсэн зөвлөх Д.Хаш-Эрдэнэ оролцож байгаа бөгөөд тэрээр:

“Энэ удаагийн сургалт нь зөвхөн онол бус, бодит дадлага дээр суурилсан. Би хөндлөнгийн аудиторын дүрээр ажиллаж, үнэлгээ хийхэд юунд анхаардаг, ямар баримт шаарддаг, ямар шалгалт хийдэг зэрэг бүх үе шатыг оролцогчдод бодитоор үзүүлнэ” гэдгийг онцлон тэмдэглэлээ.Мөн тэрээр тогтвортой хөгжлийн талаар:

“Тогтвортой хөгжил гэдэг нь өнөөдрийн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүй хойч үеийн боломжийг алдагдуулахгүй байхыг хэлдэг. Харин ESG нь үүнийг хэмжих бодит шалгуур юм” хэмээн тайлбарлав.

Эдийн засгийн хэлтсийн тэргүүлэх эдийн засагч Ц.Оюунболор:

“Манай байгууллага 2024 оноос эхлэн тогтвортой хөгжлийн чиглэлээр идэвхтэй ажиллаж, тайлагналын тогтолцоог бүрдүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ сургалт нь өөрийн үнэлгээ хийх багийн чадавхыг нэмэгдүүлэх, олон салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.

Таван өдрийн турш үргэлжлэх уг сургалтаар оролцогчид орон нутгийн харилцаа, тэгш хүртээмжтэй ажлын байр, хямралын менежмент, уур амьсгалын өөрчлөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, ус болон биологийн олон янз байдал, хаягдлын менежментийн чиглэлээр TSM стандартын протоколуудыг судалж, өөрийн үнэлгээ хийх дадлага сургалтад хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогыг шинэ түвшинд гаргахад бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %