УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр тогтсон цагтаа эхэлж, Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд өндөр эрсдэлтэй 20, галын таван ажил гүйцэтгэсэн бөгөөд ХАБЭА-н зөрчилгүй, хэвийн ажиллажээ. Энэ долоо хоногт Ган бөөрөнцгийн цех, Засвар, механикийн заводад дөрөвдүгээр шатны үзлэг шалгалт хийх талаар ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв. Харин ХАБ-ын хувцас, хамгаалах хэрэгслийг бүтцийн нэгжүүдээр дамжуулан ажилчдад олгох асуудлыг дахин судлан хэлэлцэж шийдвэр гаргахаар боллоо.    

Эрдэнэтийн Овооны “Оюут” зэсийн ордод 2023-2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, мөн Эрдэнэтийн Овоо зэс-молибденын ордын ТЭЗҮ-ийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 05 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцүүлэхээр болсон тул бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болгов.

Үйлдвэрийн хэмжээнд хавар, зуны бэлтгэл хангах хүрээнд 277 ажил төлөвлөснөөс одоогоор 100 хувийн гүйцэтгэлтэй 43 ажил, 80-99 хувийн гүйцэтгэлтэй 16 ажил, 60-76 хувийн биелэлттэй 37 ажил байна. Нийтэд нь дүгнэхэд хавар, зуны бэлтгэл ажил 43 хувийн биелэлттэй явааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.

Мөн дөрөвдүгээр сар гарсаар уулын цул гаргалт төлөвлөгөөнөөс 244,000 м3, хөрс хуулалт төлөвлөгөөнөөс 186 м3, хүдэр олборлолт төлөвлөгөөнөөс 152,000 тонноор илүү явна. Зэсийн металлын агуулга 0,371 хувь, молибден 0,016 хувь, зэсийн металл авалт 86,56, молибденын металл авалт 51,60 байна. Сарын эхний 26 хоногийн байдлаар  41,604 тонн буюу төлөвлөгөөнөөс 1723 тонн илүү гаргасан байна. Мөн 22,32 хувийн агуулгатай, 714 вагон зэсийн баяжмал ачсан нь төлөвлөгөөнөөс 44 вагоноор илүү байгааг дурдав.  

Тээвэр, ложистикийн төв өнгөрсөн долоо хоногт нийтдээ 129 нэр төрлийн бараа материал олгосон бол 83 нэр төрлийн 21,9 тэрбум төгрөгийн бараа материал хүлээн авчээ. Тус төв 05 дугаар сарын дундуур “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулахаар төлөвлөснөө дуулгаад, бүтцийн нэгжүүд захиалсан бараа материалаа татан авах, хэрэгцээт сэлбэг, эд ангиа “алдах”-аас сэргийлж ажиллахыг анхааруулсан юм.

Соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор, орон сууцны “Уурхайчин-3” хороолол, Ногоон хөгжлийн төвийн барилгын ажилд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос уламжиллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал бүтцийн нэгжийн удирдлагуудад энэ асуудалд анхаарч, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %