Уурхайчдын дөрвөн төрөлт тэмцээн боллоо

Ил уурхайн ажилчдын дунд олс таталт, корнхолл, бадминтон, дартсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спорт цогцолборын их зааланд боллоо.

Ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдсан энэхүү тэмцээнд нийт 200 гаруй уурхайчин оролцож, техник ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

Дартсын тэмцээнд У.Отгонбат ахлагчтай Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн тамирчид тэргүүн байрт шалгарч, Ч.Очхүү ахлагчтай Зам овоолгын хэсэг дэд байр, Б.Тэмүгэ ахлагчтай Захиргааны хэсэг гутгаар байр эзлэв. Харин корнхоллын тэмцээнд Н.Нандинцэцэг ахлагчтай Захиргааны хэсэг хошуучилж, Д.Анхцэцэг ахлагчтай Уулын ажлын хэсэг хоёрдугаар байр, Ч.Баянтуул ахлагчтай Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсэг гуравдугаар байрт шалгарлаа. Бадминтоны тэмцээнд Б.Бямбадорж ахлагчтай Уулын ажлын хэсэг тэргүүн байр эзэлж, С.Энхтайван ахлагчтай Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсэг, Л.Төгөлдөр ахлагчтай Зам овоолгын хэсэг удаалав. Харин олт таталтын тэмцээнд О.Цогтбаяр ахлагчтай Уулын ажлын хэсэг хамтын хүчээрээ илүүрхэж тэргүүн байрын шагнал хүртсэн бол Б.Ариунбаяр ахлагчтай Зам овоолгын хэсэг дэд байр, М.Сүхбат ахлагчтай Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийнхэн гутгаар байрын алдар хүртлээ.

Ил уурхай 545 ажилтныхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг дэмжих, Ил уурхайн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор уурхайчдынхаа дунд энэ онд 17 төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Уурхайчдын спортын тэмцээнүүд өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд энэ удаагийнх хоёр дахь том өрсөлдөөн юм.

Ил уурхайн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтран ирэх сарын 03-ны өдөр залуучууд, ахмад гэсэн хоёр насны ангиллаар волейболын тэмцээн явуулах бол үүний дараа Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын холбоотойгоо хамтран Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, өндөр настан, эмэгтэйчүүд, залуучууд, шинэ ажилтнууд, анхан шатны удирдах ажилтнуудаа эн тэнцүү хувааж, баг бүрдүүлж оролцуулдаг онцлогтой, уламжлалт өргөн цар хүрээтэй тэмцээнээ тавдугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %