Цагаан тоос дарах ажлын явц байдлыг танилцууллаа

Орхон аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран 2024-2027 онд хэрэгжүүлж буй “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд төрийн байгууллагууд болон иргэдэд дээрх ажлын явц байдал, үр дүнгийн талаар мэдээлж, танилцуулах төлөвлөгөөний дагуу Орхон аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хороо, Байгаль орчны газар, Баян-Өндөр, Жаргалант сумдын ЗДТГ-ын мэргэжилтэн, төлөөллүүд тус үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд ажиллалаа.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбат, Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Цогтгэрэл нар цагаан тоос дарах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, явц байдал болон цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, танилцууллаа. Мөн шинээр байгуулах Хаягдлын аж ахуйн ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүст мэдээлэл өглөө.

Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй 2336 га талбайг хамардаг. Үүний 1500 га талбайд үйлдвэрлэлийн хаягдал элс хуримтлагдан, цагаан тоосны дэгдэлт үүсгэдэг бөгөөд энд цагаан тоос дарах ажил тогтмол хийгдэж байна. Цагаан тоос дарах ажлыг зуны хаялтын хэсэгт бороожуулах буюу намираа хоолойгоор усалгаа хийх, технологийн хаялт шилжүүлж хуурай талбайг норгох, полимер урвалж ашиглан тусгай зориулалтын техникээр дарах зэрэг гурван аргаар тоосны дэгдэлт бууруулан ажиллаж байна. Үүний үр дүнд цагаан тоосны дэгдэлт үүсэх боломжтой 1500 га талбайн 80 хувьд тоосны дэгдэлтийг бууруулан ажиллаж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %