Орос дууны өдөрлөг боллоо

Аугаа Их Эх орны дайны ялалтын 81 жилийн ой, Халх голын ялалтын 87 жилийн ойг угтан “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар, “Эрдэнэт цогцолбор” Их сургуулийн Орос хэлний төв хамтран цэрэг, эх орны сэдэвт орос, монгол дууны өдөрлөг зохион байгууллаа.

Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургууль, “Эрдэнэт цогцолбор” Их сургуулийн багш оюутнуудын дунд зохион байгуулсан энэхүү “Open mic” өдөрлөгт 11 сургуулийн 150 гаруй оюутан сурагч, багш оролцож, гоцлол дуу, хамтлаг төрлөөр 33 урлагийн үзүүлбэр толилуулж, өрсөлдлөө.

Хүүхэд залууст түүхэн ялалтын үнэ цэнийг ойлгулах, урлагийн гоо зүй, мэдрэмж, багийн ажиллагааны мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой тус уралдааны шилдэг оролцогчоор Орхон аймгийн 1 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Г.Хосбаяр, 8в ангийн сурагч Б.Урангоо, 4 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч  М.Өнөмөнх, М.Энхзориг, Э.Эрмүүн нар тодорч, “Шилдэг хамтлаг”-ийн шагналыг дээрх сургуулиудын хөгжмийн болон охидын хамтлаг гардсан байна.

Оюутан шилдгүүдээр “Эрдэнэт цогцолбор” Их сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалтын 1-р курсийн оюутан А.Ганхүү, Гадаад хэлний орчуулагчийн 1-р курсийн ангийн оюутан Б.Отгондявар, Нягтлан бодох бүртгэлийн 2-р курсийн оюутан Б.Маралжин, Гадаад хэлний орчуулагчийн 2-р курсийн оюутан Т.Анударь нар тодорлоо.

Жил бүрийн 5 сарын 9-нд тэмдэглэдэг Ялалтын баярыг угтаж, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбараас олон хэлбэрийн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Ирэх сарын 7-9-ний өдрүүдэд “Ялалтад оруулсан хувь нэмэр” сэдэвт гэрэл зургийн болон маркийн үзэсгэлэн, Монгол, Орос дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагаа болох юм байна.   

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %