Барилга засварын цехийнхэн спортын долоон төрлөөр өрсөлдөж эхэллээ

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хамт олон, спортын долоо төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж байна. Ажилтнуудын эрүүл мэнд, хөдөлгөөнийг дэмжих,  нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлт болон шинээр хөгжиж буй спортын төрлийг таниулах, хичээллэх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, чөлөөт цагийн үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх  зорилгоор цехийн хамт олны дунд сагс, волейбол, дартс, зуун буудалт даам, явган алхалт, буухиа болон корнхолл, пиклболл зэрэг төрлөөр тэмцээн уралдаан зохиох юм.

Спортын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд волейбол болон зуун буудалт даамын төрлөөр Спорт ордонд эхэлсэн. Барилга засварын цехийн 200 гаруй ажилтнууд, ахмадын төлөөллөөс бүрдсэн нийт 9 баг дээрх тэмцээнд өрсөлдөж байна.

Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан зохиож буй тус тэмцээний үйл ажиллагааг Барилга засварын цехийн Ерөнхий инженер Ж.Батсуурь нээж, хамт олондоо спортын өндөр амжилт хүсэв.

Гар бөмбөгийн тэмцээн өрсөлдөөн дүүрэн болж, эрэгтэй ангилалд Барилга хийц, бүтээцийн хэсгийн дарга П.Эрдэнэмягмар ахлагчтай  “Аватар” баг тэргүүн байранд шалгарч, Үйлдвэр техникийн товчооны дарга Я.Оргил ахлагчтай “Winners” баг хоёрдугаар байр, Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн дарга Б.Болорсүх ахлагчтай “Diamond” баг гуравдугаар байр эзэллээ. Эмэгтэйчүүдээс эхний байрыг Засвар, засал чимэглэлийн хэсгийн дарга Б.Эрдэнэсайхан ахлагчтай “Ace Hunters” багийн тамирчид эзэлсэн бол удаах байруудад “Аватар” болон Ахмадын багийнхан шалгарсан байна. Зуун буудалт даамны тэмцээний аваргаар “Морьтон” багийн тамирчин М.Сайнбаяр тодорч, дэд болон гутгаар байрыг “Winners багийн тамирчин Ж.Батсуурь, “Өөхөн чулуу” багийн тамирчин М.Ганболд нар эзэллээ.   

Барилга засварын цехийнхний спортын аварга баг шалгаруулах тэмцээн ирэх 5 сарын 2-нд сагсан бөмбөг, дартсын төрлөөр үргэлжилнэ.

 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %