Зураглаачдын ур чадварыг ахиулсан 32 цагийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын харьяа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Монголын үндэсний олон нийтийн телевизийн MNB академитай хамтран “Зураглаачийн ахисан түвшин”-ий 32 цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 Тус сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гурван зураглаач, “Тусгал” телевизийн нэг зураглаач хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв. Сургалтын хүрээнд оролцогчид хоёр өдрийн турш Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр ажиллаж, телевизийн уран бүтээлийн орчин үеийн чиг хандлага, дүрсний шийдэл, эвлүүлэг, өгүүлэмжийн онцлог зэрэг өргөн хүрээний сэдвээр мэдлэгээ тэлсэн байна. Орчин цагийн телевизийн урлаг нь дүрсээр илэрхийлэгдэх онцлогтой тул зураглаач хүнээс өндөр мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, техник технологийн мэдлэг шаарддаг. Энэ хүрээнд сургалтаар зураглаачийн эзэмших ёстой ур чадвар, өнөөгийн шаардлага, дүрсээр өгүүлэхүйн урлагийн шинэ чиг хандлагыг онцлон судалжээ.

  Мөн Эрдэнэт телевизийн зураглаачид хоёр өдрийн практик дадлага хийж, шууд дамжуулалт, студийн гэрэл тавилт, өнгө тохируулга, техник ашиглалтын чиглэлээр бодит орчинд ажилласан нь онцлог байлаа. Мэргэжлийн уран бүтээлчдээс туршлага судалж, онолыг практиктай хослуулсан үр дүнтэй сургалт болсныг оролцогчид онцолж байна.Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Ганчимэг хэлэхдээ: “Манай уран бүтээлчид мэргэжлийн өндөр түвшний багш нараас газар дээр нь ажиллаж суралцах үнэт боломжийг олж авлаа. Энэ сургалт нь тэдний бодит орчинд өөрсдийгөө хөгжүүлэх, мэргэшихэд чухал түлхэц боллоо” гэв.

 Сургалтын үргэлжлэл болгон Ж.Нямсүх багш Эрдэнэт хотод ирж, практик сургалтыг гардан удирдсан юм.Тэрбээр студийн гэрэлтүүлэг, зураг авалтын өнцөг, тайз засалт, техник тоног төхөөрөмжийн зохион байгуулалт зэрэгт мэргэжлийн зөвлөгөө өгч, Эрдэнэт телевизийн студийн гэрлийн шийдлийг стандартын түвшинд хүргэхэд хувь нэмэр орууллаа. Ялангуяа стандарт бус таазтай студид гэрлийг хэрхэн зөв байрлуулах, дүрсний чанарыг сайжруулах нарийн шийдлүүдийг газар дээр нь зааж, бодит зураг авалтад хамтран ажилласан нь сургалтын үнэ цэнийг улам нэмэгдүүлэв.

 Сургалтын төгсгөлд оролцогчдод батламж гардуулж, Эрдэнэт телевизийн зураглаач Б.Тунгалаг, Б.Сэроддамба, Б.Ялалт, техникч Д.Цогбадрах болон “Тусгал” телевизийн зураглаач Ж.Улаанхүү нар ахисан түвшний сургалтад амжилттай хамрагдсанаа баталгаажууллаа. Энэхүү сургалт нь орон нутгийн телевизийн уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг ахиулж, орчин үеийн телевизийн контентийн чанарыг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа боллоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %