“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дотоод аудитын өдөрлөг” хэлэлцүүлэг боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсээс “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дотоод аудитын өдөрлөг” хэлэлцүүлгийг зохион байгуулж, ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилт болон дотоод, хөндлөнгийн аудитын үр дүнгийн талаар санал солилцлоо.

Тус хэлэлцүүлгийг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” аян болон үйлдвэрийн газрын “Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлогын баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан бөгөөд нээлтийн үеэр ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдлыг танилцуулсан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2021 оноос MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлж, 2024 онд давтан баталгаажуулалт хийлгэсэн. Хэлэлцүүлгээр тус стандартын хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилт, давуу тал, тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга зам, нэгдсэн менежментийн тогтолцоонд уялдуулах асуудлыг авч хэлэлцэв. Мөн дотоод болон хөндлөнгийн аудитын явцад анхаарах асуудлууд, дотоод аудитор бэлтгэх чиглэлээр санал солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин “Нэгдсэн менежментийн тогтолцоонд MNS ISO 45001:2018 стандартын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, үйлдвэрийн газарт нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх үндэслэл, ач холбогдол, хэрэгжилтийн өнөөгийн байдал, 2025 оны нэгдсэн дотоод аудитын үр дүнгийн тойм, цаашдын зорилтыг танилцууллаа. Тэрээр илтгэлдээ олон стандартыг тус тусад нь хэрэгжүүлэхээс илүү нэгдсэн менежментийн тогтолцоонд нэгтгэснээр үйлдвэрийн газрын удирдлага, үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, зардал, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ ажилтнуудын оролцоо нэмэгдэн, ойлгомжтой, цэгцтэй ажиллах нөхцөл бүрдэж буйг онцолж, хэлэлцүүлгийн явцад оролцогчдын сонирхсон асуултад нээлттэй хариулт өглөө.

Нэгдсэн менежментийн тогтолцоо болон MNS ISO 45001:2018 стандартын хэрэгжилттэй холбоотой асуудлуудын талаар илтгэгчид өөрсдийн илтгэлдээ тусган, тодорхой санал, дүгнэлт дэвшүүллээ. Стандартын дотоод болон хөндлөнгийн аудитын үр дүн, цаашид сайжруулах арга замын талаар ХАБЭАХ-ийн тэргүүлэх инженер Ц.Оргил, Сайжруулалтын мэргэжилтэн Э.Булган нар илтгэл танилцуулсан бол ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын дотоод аудиторуудыг бэлтгэх модуль сургалтын агуулга, үйл явц болон шийдвэрлэх гарц, шийдлийн талаар “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн сургалтын мэргэжилтэн П.Мөнхтуяа илтгэл тавьж танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогч бүтцийн нэгжүүдийн ерөнхий инженер, ХАБЭА-н инженер, ажилтнууд болон дотоод аудиторууд MNS ISO 45001:2018 стандартын хэрэгжилтийг сайжруулах асуудлаар асуулт асууж, санал солилцов. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг 2026 оны ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %