УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс 4 дүгээр сарын эхний 19 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт болон шинэ долоо хоногийн төлөвлөгөөг танилцууллаа.

Сарын эхний 19 хоногийн байдлаар, уурхайчид 2007.1 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 111.2 хувь, 1056.5 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 112.3 хувиар биелүүлсэн байна. Баяжуулах үйлдвэрт 2286.7 мянган тонн хүдэр өгч, төлөвлөгөөг 103.8 хувиар биелүүлжээ. Үүнээс Нунтаглан баяжуулах хэсэгт 1146.9 мянган тонн, Өөрөө нунтаглах хэсэгт 1139.8 мянган тонн хүдэр тус тус өгч, төлөвлөгөөг 101-106 хувиар биелүүлэв. Хүдэр боловсруулалт 2243 мянган тонн буюу төлөвлөгөөт үзүүлэлт 101.6 хувийн биелэлттэй байна.   

Хүдэр дэх металлын агуулга буюу зэсийн агуулгын төлөвлөгөө 101.9 хувь, молибденийн агуулга 104.6 хувиар биелсэн бол зэсийн металл авалт 100 хувь, молидбенийн металл авалт 114.1 хувь, зэсийн баяжмал гаргалтын төлөвлөгөө 103.8 хувиар тус тус биелж байна. Энэ хугацаанд 7187.7 тонн зэсийн баяжмал ачуулж,  108.4 хувиар биелүүлжээ. Шинэ долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 712 мянган метр куб уулын цул гаргаж, 349 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэхийн зэрэгцээ Баяжуулах үйлдвэрт 844 мянган тонн хүдэр өгч, 843.7 мянган тонн хүдэр боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үйлдвэрлэл тасралтгүй найдвартай үргэлжлэх, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй ажиллахад чухал үүрэгтэй хавар, зуны бэлтгэл хангах төлөвлөгөө үйлдвэрийн 26 бүтцийн нэгжид хэрэгжиж байна.  Энэ жил хавар зуны бэлтгэл ажлын хүрээнд нийт 277 ажил төлөвлөснөөс  өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн хэмжээнд хэрэгжилт 31 хувьтай байна. Эдгээрээс 20 ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Геологи хайгуулын экспедиц, Эрдэнэтийн–Овооны Оюутын ордын хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулахаар ажиллаж буйг дарга М.Дамдинсүрэн мэдээлэлдээ онцлов. Мөн Геологи хайгуулын экспедицийнхэн Ногоон хөгжлийн төвийн  Мод үржүүлгийн ажлын хэрэгцээнд Шар талын долоон худаг өрөмдөж гаргахаар ажиллаж байна. Өнгөрсөн жилд дөрвөн худаг өрөмдсөн бол 5 дугаар сард багтаан нэмж гурван худгийн өрөмдлөг хийж, дуусгахаар төлөвлөжээ.

Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнуудын дунд 3 дугаар сарын 20-ноос эхэлсэн “Нэг ажилтан-Нэг ном” аяны хүрээнд 3749 ном хандивласан байна.  Хандивт цугласан номуудыг гардуулах үйл ажиллагааг энэ сарын 22-д зохион байгуулна.   

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %