Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилчдын эрүүл мэндийг дэмжих зорилготой мэдлэг олгох сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны “Оюу” танхимд болж, нийт 20 ажилтан хамрагдав.
Сургалтын хүрээнд орчин үед түгээмэл тохиолдож буй өвчнүүд болох хавдар, элэгний өөхлөлт, чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, зөв амьдралын хэв маяг төлөвшүүлэх талаар дэлгэрэнгүй мэдлэг олгосон юм. Мөн чихрийн шижингийн үеийн эмчилгээ, зөв хооллолт, таргалалтаас сэргийлэх арга замуудыг практик жишээтэйгээр тайлбарлажээ. Сургалтыг АНУ-д ажиллаж, амьдарч буй бодисын солилцооны их эмч, хавдрын эс судлаач Л.Эрдэнэбилэг удирдан явуулж, оролцогчдод эрүүл мэндээ хамгаалах бодит зөвлөмж, үнэтэй мэдээлэл хүргэсэн байна. Энэхүү арга хэмжээг Сэлэнгэ амралт, аялал жуулчалын цогцолборын анхан шатны тусламжийн их эмч С.Сайнхүү санаачлан зохион байгуулсан бөгөөд ажилтнуудын эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой “Ажилтны эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлжээ. Цаашид ч ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ижил төрлийн сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.















