Ээжээ, хүү нь сайн явна
Засвар, угсралтын цехээс ажилтнуудын ажил үйлсийг ар гэрт нь сурталчлах, амжилт, бүтээлийг нь танилцуулж, тэдэндээ урам зориг өгөх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үнэт зүйлсийг мэдрүүлэх зорилгоор “Ээжээ, хүү нь сайн явна” хүндэтгэлийн үйл ажиллагааг хоёр дахь жилдээ уламжлал болгон өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.
Ахмадын урлагийн их наадам болно
Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл энэ онд тохиох төрөлх үйлдвэрийнхээ 45 жилийн ойг угтаж, хэд хэдэн томоохон ажил төлөвлөсний нэг нь Ахмадын урлагийн их наадам юм.
Зүрх судас, уушгины эмчийн хяналтад олон жил болж буй ажилтнуудаа нарийн мэргэжлийн үзлэгт хамруулна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, П.Н
Хоногт 30 вагон зэсийн баяжмал ачиж байна
Тээвэр ложистикийн төвийн хамт олон баталсан төлөвлөгөөний дагуу гуравдугаар сард 876 вагон зэсийн баяжмал ачихаар төлөвлөжээ.
Оёдлын цехийн сарын аян ажлын хувцасны үзэсгэлэнгээр эхэллээ
Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүд сар бүр өөрийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор нээлттэй сарын аян өрнүүлж байна.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, оюутнууд Японд дадлагажна
Япон улсын Акита мужийн их сургуулийн Био нөөцийн шинжлэх ухааны факультетын Био орчны шинжлэх ухааны тэнхимийн профессор Ишикава Юүичи, тус сургуулийн Олон улсын оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ватанабэ Мотоко нар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд өнгөрсөн пүрэв гарагт хүрэлцэн ирж, тус сургуулийн удирдлагуудтай оюутан солилцох хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нунтаглан баяжуулах хэсгийн 1А тээрэм солих ажил эхэллээ
Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5,5х6,5 маркийн, технологийн 1А тээрмийг шинэчлэн солих ажил өнгөрсөн долоо хоногт эхэллээ.
Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр үр дүнгээ хэлэлцлээ
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн турш хэрэгжиж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр өнгөрсөн жилийн үр дүнгээ хэлэлцэж, цаашдын зорилт, зорилгоо тодорхойллоо.
Флотацийн болон баганан уусгалтын туршилт хийх бэлтгэл хангажээ
Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн өдөр тутам хүдэр болон усны технологийн мэдээлэл гаргах, Баяжуулах үйлдвэрийн технологийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, хүдрийн хатуулгыг SMC аргачлалаар тодорхойлж турших, гүний, ашиглалтын хайгуулын дээжид технологийн судалгаа хийн ажилладаг.
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн үйл явцын талаар мэргэжилтнүүд зөвлөлдлөө
Орхон аймагт байгуулагдах Үйлдвэрлэл, технологийн парк, олон улсын туршлага, хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломж сэдвээр холбогдох байгууллага, төслийн мэргэжилтнүүдийн хамтарсан зөвлөгөөн боллоо.















