Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн өдөр тутам хүдэр болон усны технологийн мэдээлэл гаргах, Баяжуулах үйлдвэрийн технологийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, хүдрийн хатуулгыг SMC аргачлалаар тодорхойлж турших, гүний, ашиглалтын хайгуулын дээжид технологийн судалгаа хийн ажилладаг. Үүнээс гадна эрдэс баялгийн нөөц өсгөх ажлын хүрээнд Оюутын ордод нарийвчилсан хайгуулыг эхлүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, улсын нэгдсэн санд бүртгүүлэн технологийн суурь судалгаа явуулахад зайлшгүй шаардлагатай флотацийн болон баганан уусгалтын туршилт хийх бэлтгэл хангажээ. Мөн хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлттэй холбоотой үйлдвэрлэлийн сорьцлолтыг тогтмол явуулж, технологийн үзүүлэлтүүд, хүдрийн хатуулгыг Бондын аргачлалаар болон SMC туршилтаар тодорхойлон хяналт тавин ажиллав. Түүнчлэн хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрэхтэй холбоотой үйлдвэрлэлийн технологийн усыг бүрдүүлэгч эх үүсвэрүүдийн шинж чанар, флотацид үзүүлж буй нөлөөллийг тодорхойлох ажил хийгдэж байна.
Флотацийн болон баганан уусгалтын туршилт хийх бэлтгэл хангажээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















