Ээжээ, хүү нь сайн явна

     Засвар, угсралтын цехээс ажилтнуудын ажил үйлсийг ар гэрт нь сурталчлах, амжилт, бүтээлийг нь танилцуулж, тэдэндээ урам зориг өгөх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үнэт зүйлсийг мэдрүүлэх зорилгоор “Ээжээ, хүү нь сайн явна” хүндэтгэлийн үйл ажиллагааг хоёр дахь жилдээ уламжлал болгон өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. 
     Соёл, урлагийн цогцолборт болсон энэхүү үйл ажиллагаанд тус цехэд үр бүтээлтэй ажиллаж буй хүмүүсийн төлөөлөл 12 ажилтан, ээжийн хамт оролцлоо. Тэд Монгол Улсын баатар үйлдвэрийн цахим музейг үзэж, сонирхов. Мөн ажлын байрнаасаа илгээсэн хүүгийнхээ мэндчилгээ, хүүгийнх нь хамт олныхоо дунд эзлэх байр суурь, мэргэжлийн ур чадвар, зан төлөв, ажлын арвин туршлага зэрэг онцлог чанаруудыг ажилтан бүрээр тодотгон алдаршуулсан нь ээжүүдийн сэтгэлийг ихэд догдлууллаа. 
Цехийн захиргаа ээжүүдэд алд цэнхэр хадаг, цагаан идээний дээж болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн бүхий гарын бэлгийг Талархлын хамт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв. Талархалд: “Монгол Улсын баатар, Зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, Эрдэнэт үйлдвэрт хүү тань бүтээлч хөдөлмөр, ур чадвар, сэтгэл зүрхээ үнэнчээр зориулж, амжилт дүүрэн ажиллаж явааг танд уламжлан, сайн хүү төрүүлж, өсгөсөн сайхан ээж тандаа талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэжээ. 
     Энэ үеэр оролцогч ээжүүдийг төлөөлөн, ажилтан Э.Энхбаатарын ээж, яруу найрагч Х.Энхжаргал үр хүүхэд, цехийн хамт олонд сэтгэлийн цацал болгон, мялаалгын шүлгээр сонорыг мялаав. Хүүхдүүдийг төлөөлөн ажилтан Ж.Энхдэлгэр ээжүүддээ талархлын үг хэлэв. 
     ЗУЦ-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цолмон “Уламжлал болгон зохион байгуулж буй “Ээжээ, хүү нь сайн явна” үйл ажиллагаа маань амжилттай боллоо. Уригдсан эрхэм сайхан ээжүүдийн сэтгэл тэнэгэр, баяр бахдалтай, харц нь хайраар дүүрэн, ээждээ сайн яваагаа дуулгасан, ажилтан залуусын урам сэргэж, улам хичээж, ижийгээ дахин дахин баярлуулах итгэлийн цог асаж байгааг харах үнэхээр сайхан байна” гэж ярив. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %