Зүрх судас, уушгины эмчийн хяналтад олон жил болж буй ажилтнуудаа нарийн мэргэжлийн үзлэгт хамруулна

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Эрдэнэт" сувиллын цогцолбор болон “Эрдэнэт медикал” эмнэлэгт ажиллана. Үзлэгийн багийн бүрэлдэхүүнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судас, мэдрэл, уушги судлалын болон зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний эмч нар багтаж байна. Энэхүү үзлэгийн багийнхантай урьдчилсан байдлаар хоёр удаагийн цахим ярилцлага хийж, нарийн мэргэжлийн үзлэгт хэдэн ажилтан хамруулах талаар тогтож, бэлтгэл хангасан тухай “Эрдэнэт” сувиллын цогцолборын Чанарын менежер Л.Машбат онцлов. 
     Тодруулбал, “Эрдэнэт” сувиллын цогцолборын зүрх судас, мэдрэл, уушгины эмчийн хяналтад олон жил болж буй, “Эрдэнэт Медикал” эмнэлгийн үзлэгээр онош нь тодорсон, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай ажилтнуудаа хамруулах юм байна. Нийт 143 ажилтан хамрагдах бөгөөд тэдний 52 нь зүрх судасны, 43 нь мэдрэлийн, 48 нь уушгины нарийн шинжилгээ оношилгоог өмнө нь хийлгээд, одоогийн үзлэгт ороход бэлэн болсон байгаа аж. 
      П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллах бүхий л бэлтгэлийг “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт Медикал” эмнэлгийн эмч нар хангаж, хамтран ажиллах юм байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %