“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын оны шилдгүүд шагналаа гардлаа
Эрдэнэт үйлдвэрийн амралт, аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл, угталт зочлолт гээд нийгмийн үйлчилгээний “арын алба”-ыг дааж хариуцдаг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборынхон оны шилдгүүдээ тодрууллаа.
Чанарын хяналтын хэлтсийн ажилтнууд Төрийн дээд одон медаль хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажилласан Чанарын хяналтын хэлтсийн зарим ажилтнууд Төрийн дээд одон медаль хүртлээ.
Эрдэнэт үйлдвэрээс Гавьяат цолтон ихэрлэн төрлөө
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахмад багш Шаарийбуугийн Ганбатыг Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр, Соёл, урлагийн цогцолборын хөгжмийн удирдаач Баатарын Цэрэндондовыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасныг өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батлут гардууллаа
Засвар, угсралтын цех оны шилдгүүдээ тодрууллаа
Засвар, угсралтын цехийн хамт олны шилдгүүдийг тодруулах үйл ажиллагааг цехийн дарга Х.Баяраа нээж, тус цехийн хамт олон 2022 оныг амжилт бүтээл дүүрэн үдэж байгааг тодотгоод, “Оны онцлох, бахархалт 10 үйл явдал”-аа танилцуулав
“Энэрэл” төвийн хүүхдүүдийн “Хүслийн шинэ жил” боллоо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд уламжлал ёсоор “Энэрэл” төвийн хүүхдүүдийнхээ “Хүслийн шинэ жил”-ийг өнөөдөр зохион байгуулж, хамтдаа баярлалаа.
Үйлчилгээний ажилтнууд шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ
Эрдэнэт үйлдвэрийн гадна болоод дотоод орчны тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, эмх цэгц, өнгө төрхийг тодорхойлдог Аж ахуй, үйлчилгээний цехийн 2022 оны шилдэг ажилтнуудыг тодруулах хүндэтгэлийн ёслол өчигдөр “Оюу” танхимд боллоо.
“Процесст суурилсан хандлага” сэдэвт илтгэлийн уралдаан боллоо
“Процесст суурилсан хандлага” сэдэвт илтгэлийн уралдаанд Хүний нөөц, захиргааны хэлтсийн “Ажиллах хүчний бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт явуулах процесс” сэдэвт илтгэл тэргүүн байрт шалгарч шилжин явах цом, мөнгөн шагнал хүртэв.
Эрдэнэт үйлдвэр “Entrepreneur-2022”-ын шилдгээр шалгарлаа
Нийгмийн хариуцлага, бизнесийн ололт дэвшил, үнэ цэнийг нь тодорхойлж, Монгол Улсын Шилдэг аж ахуй нэгж, байгууллагыг шалгаруулдаг "Entrepreneur-2022" ёслолын ажиллагаа 25 дахь жилдээ боллоо.
Спорт цогцолборын шилдгүүд тодорлоо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын хамт олон 2022 оны ажлаа дүгнэж, аваргуудаа тодрууллаа.
Уурхайчдын баярын өмнө Уурхайн шилдгүүд тодорлоо
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Уурхайчдын өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн баярын хурал өчигдөр боллоо.















