Эрдэнэт үйлдвэрээс Гавьяат цолтон ихэрлэн төрлөө

     Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахмад багш Шаарийбуугийн Ганбатыг Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр, Соёл, урлагийн цогцолборын хөгжмийн удирдаач Баатарын Цэрэндондовыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр  шагнасныг өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батлут гардууллаа. Шинэ оны босгон дээр ийнхүү Эрдэнэт үйлдвэрээс  гавьяат цолтон ихэрлэн төрлөө. 

Ш.Ганбат  хөдөлмөрийн гараагаа 1980 онд  Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн сургалтын төвд багшаар ажилласнаар эхэлсэн бөгөөд 40 жилийн турш оюутан залуучуудад нийгэм - хүмүүнлэгийн боловсрол олгох, Эрдэнэт хот, хангайн бүсийн хэмжээнд бүтээмж – инновацийн хөдөлгөөн өрнүүлэх, Орхон аймаг, Эрдэнэт хотын боловсролын байгууллагыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг сэхээтэн, эрдэмтэн судлаач юм. Тэрбээр  1980 оноос  одоог хүртэл Орхон аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх, сургуулийн өмнөх болон дунд, дээд боловсролын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчин, сургалтын технологи, багшлах бүрэлдэхүүнийг сайжруулах талаар гарсан  Орхон аймаг, Эрдэнэт хотын бодлогын баримт бичгүүдийг боловсруулж хэрэгжүүлэхэд биечлэн манлайлан оролцож ирсэн  гавъяатай багш. Ш.Ганбат  МУИС-ийн Орхон салбар, Завхан аймаг дахь МУИС-ийн салбар сургууль, Удирдлагын академийн Орхон салбар, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын дэргэдэх технологийн сургуульд багш, профессорын багийн ахлагч, дэд захирал,тэнхмийн эрхлэгч зэрэг ажлыг үр бүтээлтэй хийж ирснийг нь төр засаг ийнхүү үнэлж, Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр шагнажээ.

    Б.Цэрэндондов  1984 оноос АДБ-ийн “Алтай” чуулгад  хөгжимчнөөр ажлын гараагаа эхэлснээс өнөөг хүртэл  хөгжмийн багшаар үр бүтээлтэй  ажиллаж байна.  Ард түмний   дунд түгсэн шилмэл  дуу,  мэргэжлийн хөгжмийн чансаатай бүтээл олныг туурвисан, Эрдэнэт үйлдвэрт уран сайхны соёлыг шинэ түвшинд гаргах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь   Төр засаг өндрөөр үнэлэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнажээ. Тэрбээр Монголын радио телевизэд 60 гаруй нийтийн дуу дуулуулж бичүүлсэн ба хөгжимд зориулсан зохиолууд, концертын болон тайзны бүтээлүүд нь радио телевизийн алтан фондод оржээ. Эдгээрээс цөөхнийг дурьдвал, Бя.Энхтуяагийн шүлэг “БОР ТАЛЫН АЛТАН ХАРГАНА” дуу  “Морин хуур-96” наадмын тусгай шагнал, Д.Лхагвасүрэнгийн шүлэг “Хонгор зул” дуу “Цагаан лавай-2000” наадмын шилдэг дууны шагнал, “Хайрын дуу-2000” наадмын 3-р байрын шагнал хүртсэн бөгөөд Я.Бадамсүрэнгийн шүлэг “Гүнж тогоруу” дуу “Хайрын дуу-2004” наадмын тэргүүн шагналыг хүртэж байв. Түүнчлэн Соёл урлагийн цогцолборт хөгжмийн багш, удирдаачаар  20 шахам жил ажиллаж,  олон арван бүтээл туурвин  ДБЭЧ-ын урын санг баяжуулсны зэрэгцээ “Эрдэнэт” үйлдвэрийн уран сайханчдын ур чадварыг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, уран сайхны соёлыг шинэ түвшинд гаргахад хүчин чармайлттай ажиллаж байна. Тэрбээр  “БӨРТЭ” хөгжимт драм, “ЕСҮХЭЙ”, “АНУ ХАТАН” фольк дуурь бүтээсний учир Монголын Хөгжмийн Зохиолчдын тэргүүн дээд шагнал хүртсэн байна.   Дашрамд дуулгахад Б.Цэрэндондов Эрдэнэт үйлдвэрийн 2011 оны  Хөдөлмөрийн аварга бөгөөд,   өнөөдөр  Эрдэнэт үйлдвэрийн дээд шагнал  А.Ф Тюряковын нэрэмжит шагналыг мөн гардаж байна. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %