Спорт цогцолборын шилдгүүд тодорлоо

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын хамт олон 2022 оны ажлаа дүгнэж, аваргуудаа тодрууллаа. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол эх орныхоо алдар нэрийг тив, дэлхийн тавцанд өргөсөн үе үеийн цуут тамирчдыг бэлтгэдэг тус цогцолборынхон хуучин оноо амжилт дүүрэн үдэж байна. 

Спорт цогцолборын энэ жилийн “Аварга ажилтан”-аар Усан сангийн хэсгийн арга зүйч Б.Наранбаатар шалгарсан бол ХАБЭА-н инженер З.Сүлдболд “Шилдэг ажилтан”, Үйлчилгээ аж ахуйн хэсгийн үйлчлэгч Д.Мөнхтуяа “Шилдэг ажилчин”, Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйч Э.Сүлд-Эрдэнэ “Шилдэг арга зүйч”, Шигшээ багийн хэсгийн дасгалжуулагч Г.Цэрэнпунцаг “Шилдэг дасгалжуулагч”, Үйлчилгээ аж ахуйн хэсгийн мужаан Б.Сайнбилэг “Шилдэг шинийг санаачлагч”-аар тодорч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. 

Мөн хамт олноо манлайлан ажилласан зарим ажилтныг Засгийн газар болон аймаг сумын Засаг дарга, ИТХ-ын шагналаар шагнаж урамшуулав. Тухайлбал, тус цогцолборын Эдийн засагч М.Идэрсайхан “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Арга зүйч Ч.Нямаа, Үйлчлэгч Д.Нансалмаа, Ц.Цэцэгсүрэн, Ц.Анхжаргал, Химийн шинжилгээний лаборант М.Ариунтуяа нар Орхон аймгийн засаг даргын Жуух бичгээр, Химийн шинжилгээний лаборант Г.Батцэцэг, Цахилгаанчин С.Ариунтөр нар ИТХ-ын Хүндэт жуух бичгээр, Харуул Л.Баярсайхан, Арга зүйч Б.Ганзориг нар ИТХ-ын “Иргэний төлөө” медалиар тус тус шагнагдлаа.      Түүнчлэн, Биеийн тамир спортын газрын шагнал Монголын үндэсний Олимпын хорооны “Алтан медаль”-иар Үйлчлэгч Ч.Баярмаа, “Олимпын алдар” одонгоор мастер З.Орхонгэрэл нар тус тус энгэрээ мялаалаа. Шинэ жилийн баярын үеэр тус цогцолбороос нийт ажилтнуудын хүүхдүүд болон ахмадууддаа баярын бэлэг гардуулж, энэ онд өндөр насны тэтгэвэртээ гарсан А.Цогзолмаа, С.Төмөрхуяг нарт хүндэтгэл үзүүлсэн байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %