Засвар, угсралтын цехийн хамт олны шилдгүүдийг тодруулах үйл ажиллагааг цехийн дарга Х.Баяраа нээж, тус цехийн хамт олон 2022 оныг амжилт бүтээл дүүрэн үдэж байгааг тодотгоод, “Оны онцлох, бахархалт 10 үйл явдал”-аа танилцуулав.
Түүнчлэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг ханган биелүүлэхэд хамт олноо манлайлан ажилласан шилдэг ажилтнууддаа яам болон олон нийтийн байгууллагуудын, цехийн оны шилдгүүдийн шагналыг гардууллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр ХАБЭА-н инженер К.Нурбахыт, Засвар, угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, бригадын дарга Л.Мөнхбат, Засвар угсралтын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Я.Гунгаа нар энгэрээ мялаасан бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Засвар, угсралтын хэсгийн үйлдвэрлэлийн байрны үйлчлэгч Л.Норовсүрэн шагнуулав.
Цехийн 2022 оны “Шилдэг бригадын дарга”-аар тоног төхөөрөмжийн засварчин, Комышев Анатолий Евгеньевич, цахилгаан ба хийн гагнуурчин Ү.Дагвадорж, цахилгаан тоног төхөөрөмжийн угсрагч засварчин Х.Батжаргал, агааржуулалтын угсрагч засварчин У.Баярмагнай нар, “Оны шилдэг залуу ажилтан”-аар тоног төхөөрөмжийн засварчин Г.Дөлгөөн, “Шилдэг инженер техникийн ажилтан”-аар цахилгааны хэсгийн ахлах мастер Б.Даваадорж, Засвар, угсралтын хэсгийн мастер Путинцев Олег Владимирович, “Шилдгийн шилдэг ажилтан”-аар Засвар, угсралтын хэсгийн мастер Б.Галтбаатар нар шалгарлаа.
“Үлгэр жишээ хамт олон”-оор Х.Эрдэнэзориг мастертай, Рахматуллаев, О.Ганхуяг даргатай 5,11-р бригад, А.Эрдэнэцогт мастертай, Б.Тодгэрэл, У.Баярмагнай даргатай 17, 18-р бригад, М.Мөнх-Эрдэнэ мастертай, С.Бат-Эрдэнэ даргатай Засвар, угсралтын хэсгийн 10-р бригадын хамт олон тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны болон Монголын Залуучуудын холбооны шагналаар Ч.Сүхбаатар, Ц.Эрдэнэтөгс, Б.Мандахбаяр, Ц.Мөнхбат, Д.Даваахүү нарыг шагнав. Энэ үеэр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж буй залуу ажилтан С.Түвшинбаяр, О.Баатархүү, Э.Номин нарт амжилт ерөөж, Эрдэнэт үйлдвэрийн бэлгийн багц гардуулав.
Мөн цехийн ҮЭ-ийн хорооноос ажилтнуудынхаа дунд 7 сая төгрөгийн сан бүхий азын сугалааг зохион байгуулж, 5 азтан тодруулав.
Ийнхүү хамт олонд урам зориг, баяр хөөр нэмсэн үйл ажиллагаа, ирэх ондоо аз жаргал, эрүүл энх, ихийг бүтээхийн ерөөлөөр өндөрлөв.















