Уурхайчдын баярын өмнө Уурхайн шилдгүүд тодорлоо

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Уурхайчдын өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн баярын хурал өчигдөр боллоо. Уг үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тэргүүтэй үйлдвэрийн удирдлага, уурхайчин хамт олны төлөөлөл оролцлоо.

Хурлын эхэнд Ил уурхайн дарга Д.Нямдорж уурхайчдын амжилт ололтыг тодотгосон илтгэл тавилаа. Тэрээр “Ил уурхайн хамт олон шинэ оноо үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлсэн амжилтаар угтаж байна. Тухайлбал энэ оны 11-р сарын 15 гэхэд исэлдсэн хүдрээ 2 сая тонн, энэ сарын 21 гэхэд өрөмдлөгийг 550 мянган уртааш метр, өнөөдрийн байдлаар тэсэлсэн уулын цулыг 27,6 сая м3-д хүргэж төлөвлөгөөгөө 100-100,6 хувиар биелүүллээ. Түүнчлэн ойрын өдрүүдэд хүдэр олборлолтыг 35,5 сая тонн, уулын цул гаргалтыг 27,5 сая м3, хөрс хуулалтыг 13,6 сая м3, Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх хүдрийг 33,5 сая тоннд хүргэхээр шамдан ажиллаж байна. Уурхайг ашиглаж эхэлсэн өдрөөс өнөөг хүртэл Ил уурхайгаас Баяжуулах үйлдвэрт 973,5 сая тонн хүдэр нийлүүлж, хүдэр олборлолтын нийт хэмжээ тэрбум гаруй тоннд хүргэлээ. Энэ түүхэн амжилтыг тохиолдуулан Ил уурхайн хамт олон “Уурхайчдын алдар” дурсгалын талбарыг сэргээн шинэчиллээ. Манай хамт олон энэ оны эхний 11 сарын байдлаар уурхайн үйл ажиллагааны зардлыг 24,5 тэрбум төгрөгөөр, нэг м3 уулын цулын өөрийн өртгийг 9,1 хувиар, нэг тонн хүдрийн өөрийн өртгийг 9 хувиар буурууллаа” гэж онцлов.

Ерөнхий захирал Г.Ёндон, уурхайчдад баяр хүргэж, сэтгэлийн үгээ хэлэв. Эрхүүгийн Техникийн их сургуулийн оюутан байхдаа Ил уурхайд дадлага хийж, ажлын гараагаа эхэлж, анхны цалингаа авч, Уул уурхайн хүн болох эх сууриа эндээс тавьсан тухайгаа, мөн Ил уурхайнхантай холбоотой олон сайхан дурсамжаасаа хуваалцав. Түүнчлэн, Монгол Улсын Уул уурхайн салбарын 100 жилийн түүхэнд Эрдэнэт үйлдвэр, түүний уурхай томоохон үүрэг гүйцэтгэж, Улс орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж ирснийг цохон тэмдэглэв. Дэлхийн хөгжлийн чиг хандлага ногоон байгаль, ногоон эдийн засаг руу чиглэж, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний зэрэг үйлдвэрлэл нэмэгдэх тусам цэвэр зэсийн хэрэглээ ихээр өсөж буй. Иймээс уул уурхайн салбар өндөр хариуцлагатай байж, хүндхэн ачаа үүрнэ. Бидний өмнө Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих, Үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, Исэлдсэн хүдрээс уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх зэрэг олон том зорилт бий гээд, энэхүү зорилтуудыг биелүүлэхэд уурхайчдын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн чухал нөлөөтэйг онцлов.

Энэ үеэр шилдэг уурхайчдаа шагнаж урамшуулав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Уулын ажлын хэсгийн экскаваторын машинч Л.Насанбат, М.Магсаржав, Г.Ганбаяр, Д.Мөнхтөр, Үйлдвэрлэлийн байрны үйлчлэгч Б.Болд, Өрөм тэсэлгээний хэсгийн өрмийн машинч Б.Дэрэм, Н.Эрдэнэ-Очир, тэсэлгээчин Г.Эрдэнэсүрэн, шугам хоолойн засварчин С.Пүрэвням, эрчим зүйч Г.Ням-Очир, Ерөнхий инженер П.Түвшинжаргал, Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн сантехникч Ж.Пүрэвдагва, тохируулгын мастер Ш.Мягмардаш тоног төхөөрөмжийн цахилгаанчин Ш.Алтанбагана, цахилгаан хийн гагнуурчин Б.Ганболд, Геологийн товчооны бутлуурчин Т.Энхтуяа, Зам овоолгын хэсгийн бульдозерын машинч О.Сэр-Од, Б.Баттөгс, автогрейдерийн машинч Д.Батбаатар, Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварын механик Х.Амартөр нарыг шагнав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Хүндэт жуух” бичгээр Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн тоног төхөөрөмжийн цахилгаанчин Н.Баяржаргал, Б.Мөнхжин, Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн цахилгаан хийн гагнуурчин Л.Маналжав нарыг шагнаж урамшууллаа.

Ил уурхайн 2022 оны шилдэг ажилтнаар Уулын ажлын хэсгийн Уулын мастер Н.Ишжамц, Өрөм тэсэлгээний хэсгийн өрмийн машинч Д.Энхтайван, Хүний нөөцийн мэргэжилтэн Т.Халиунаа, Зам овоолгын хэсгийн дугуйт ачигчийн машинч Д.Хаш, Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн Токарьчин Д.Мөнхбаатар, Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн тоног төхөөрөмжийн цахилгаанчин М.Цэрэнням нарыг тодруулжээ. Түүнчлэн Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар Уулын ажлын хэсгийн экскаваторын туслах машинч Э.Мөнхсоёл, Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Өрмийн туслах машинч Б.Баярт-Од, Зам овоолгын хэсгийн Тоног төхөөрөмжийн засварчин Г.Бямбахүү нарыг шагнаж урамшууллаа. Баярын үйл ажиллагаанд Соёл, урлагийн цогцолборын Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %