“Процесст суурилсан хандлага” сэдэвт илтгэлийн уралдаанд Хүний нөөц, захиргааны хэлтсийн “Ажиллах хүчний бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт явуулах процесс” сэдэвт илтгэл тэргүүн байрт шалгарч шилжин явах цом, мөнгөн шагнал хүртэв. Удаах байруудыг Засвар, механикийн заводын “ММС 90х30 тээрмийн хуяг бэхлэх боолт үйлдвэрлэх процесс”, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн “Эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, тайлан гаргах процесс” сэдэвт илтгэл эзлэв. Түүнчлэн, Үйлдвэрийн газрын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг өргөжүүлэх ажлын хүрээнд процессыг ойлгох, ажилтнуудад процесст суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор энэхүү илтгэлийн уралдааныг нэг сарын хугацаанд зарласан. Илтгэлүүдийг сайжруулах процессын цар хүрээ, процессын алдагдлыг бууруулах шийдлийн оновчтой байдал, хүлээгдэж буй үр өгөөж, илтгэх чадвар гэсэн үзүүлэлтээр шалгаруулжээ. Чанарын хяналтын хэлтсийн дарга О.Эрдэнэбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Чанарыг эрхэмлэгч”, “Стандартыг хэрэгжүүлэгч” Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрийн газрын соёлыг нэг шатаар ахиулж, нэр хүндийг өсгөсөн, бүтцийн нэгжийн уялдаа холбоог сайжруулсан, ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм” гэж онцлов.
“Процесст суурилсан хандлага” сэдэвт илтгэлийн уралдаан боллоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















