“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын оны шилдгүүд шагналаа гардлаа

     Эрдэнэт үйлдвэрийн амралт, аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл, угталт зочлолт гээд нийгмийн үйлчилгээний “арын алба”-ыг дааж хариуцдаг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборынхон оны шилдгүүдээ тодрууллаа. Улирч буй 2022 он тус цогцолборынхны хувьд амжилт бүтээл дүүрэн байв. Мөн цогцолборын дарга И.Жаргалсайхан Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртэж, Эрдэнэт үйлдвэрээс төрсөн анхны үйлчилгээний гавьяат болсон нь том бахархал дагууллаа. Цогцолборын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааны эхэнд дарга И.Жаргалсайхан нийт хамт олондоо шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, үйлчилгээний соёл, чанарыг дээшлүүлэхэд бүх хүний хүчин чармайлт, гавьяа шингэсэн гэдгийг онцлов. 

Шагнал гардуулах ажиллагаанд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын Албаны дарга Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Т.Очирхүү, Аж ахуй үйлчилгээний цехийн дарга Б.Туяа, Ерөнхий геологич Д.Алтанхуяг, Геологи хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн нар оролцож, оны шилдгүүдэд баяр хүргэлээ. 

“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын 2022 оны “Оны шилдэг ажилтан”-аар цогцолборын хэсэг тус бүрийн хөдөлмөрийн аваргууд болох  Нийтийн хоол, рестораны ажилтан Ж.Энхнадмид, Зочид буудлын ажилтан Г.Гүндсамбуу, Энэрэл төвийн ажилтан Б.Энхжаргал, Сэлэнгэ катерингийн ажилтан Ц.Амартүвшин, Сэлэнгэ баазын ажилтан М.Аварга, “Оны шилдэг мэргэжилтэн”-ээр цогцолборын Маркетинг, үйлчилгээний албаны мэргэжилтэн Г.Энхбилгүүн, “Шилдэг удирдах ажилтан”-аар  Сэлэнгэ амралтын баазын дарга Д.Эрдэнэбат  нар тус тус тодорч, шилдгийн өргөмжлөл гардаж авлаа. Мөн энэ үеэр Засгийн газрын болон аймгийн төр захиргааны шагналаар хамт олноо манлайлан ажилласан тэргүүний ажилтнуудыг шагнаж урамшуулсан. Монгол Улсын Засгийн газрын шагнал  “Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр Л.Болор, Б.Пүрэвсүрэн, Х.Отгонсэлэнгэ, Б.Дагвадорж, А.Алтанхүү, “Авто тээврийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Б.Батцэнгэл, “Авто тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Д.Тайванжаргал, Б.Содбаатар, Эрчим хүчний яамны Хүндэт жуух бичгээр Г.Энхбат нар шагнагдсан бол Орхон аймгийн ИТХ-ын Хүндэт жуух бичгээр ажилтан Б.Эрдэнэтуяа, Д.Алгирмаа, Ш.Рагчаасүрэн, Т.Баярмагнай, аймгийн Засаг даргын Жуух бичгээр С.Цэрэнноров, Ц.Амартүвшин, З.Лхам-Эрдэнэ, Л.Оюунгэрэл, Б.Мянганбаяр, Баян-Өндөр сумын ИТХ-ын Жуух бичгээр Б.Алтанзул нар шагнуулж, ажлын амжилтаа үнэлүүллээ. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %