Өөрийн хурдаар, хүссэн үедээ суралцах шинэ платформоор мэдлэг түгээнэ

“Мэдлэг түгээх ажлын байр” төслийн хүрээнд Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цехэд нээгдэж буй мэдлэг түгээх байр “Өөрийн хурдаар, хүссэн үедээ суралц” уриатай ажиллана. “Бусдад мэдлэгээ түгээж, зааж өгөхийн хэрээр тухайн хүний өөрийн мэдлэг чадвар хөгжиж, дараагийн түвшинд хүрдэг. Ийм учраас мэдсэн сурсанаа түгээх, бас бусдаас суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй, ингэхдээ өөрийн хурд, цаг боломжоо тааруулж, нээлттэй байлга гэсэн агуулгыг уриандаа шингээсэн” гэж төслийн багийн ахлагч, инженер Н.Билгүүн мэдлэг түгээх шинэ ажлын байрныхаа зорилгыг тодорхойллоо. 

Цехийн инженерүүд энэхүү мэдлэг түгээх ажлын байр төслийг хэрэгжүүлэхдээ эхлээд нийт ажилтнуудаасаа судалгаа авч, эрэлт хэрэгцээг нь тодорхойлсон байна. Судалгааны үр дүнд мэдлэг мэдээлэл хангалттай байгаа ч түүнийг хуваалцах, эмх цэгцтэй цогцоор нь  авах платформ орчин үүсгэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гарчээ. Төслийн багийнхан олон талын судалгаан дээр үндэслэн Knowledge modul буюу Мэдлэгийн загвар сан бүтээж, үүнийг AI хиймэл оюуны технологитой холбосон байна. Өөрөөр хэлбэл, асуулт асуух, хариулах маш баялаг, өргөн хүрээний мэдлэгийн дата баазыг бий болгожээ. Ажилтнууд мэдлэгийн сангийн цэс рүү хаанаас ч нэвтрэх боломжтой бөгөөд үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар, дүрмээс эхлээд видео хичээл,  AI туслах, эрүүл хэв дадал, шинэ ажилтанд зориулсан ур чадварын хичээл зөвлөмж зэрэг ажилтан бүрт хэрэгтэй бүх мэдлэг, мэдээллийн орчныг бүрдүүлжээ.   

Одоогоор Knowledge modul буюу Мэдлэгийн загвар сан платформыг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн ажилтнууд ашиглах бөгөөд бусад бүтцийн нэгжүүдэд түгээх, хуваалцах боломжтойг программ хангамжийн инженер Б.Зориг, Н.Билгүүн нар танилцуулгадаа дурьдлаа.   

Тус цехийн Систем хөгжүүлэлтийн хэсэгт нээгдэж буй энэхүү мэдлэг түгээх ажлын байр нь инженерүүдийн мэдлэг ур чадвар, ажлын туршлагыг системтэйгээр баримтжуулах, хуримтлуулах, түгээх, дахин ашиглах зэрэг төслийн гол зорилгоо бүрэн биелүүлж, оновчтой шийдэл болсныг нээлтийн үеэр Ажлын хэсгийнхэн үнэллээ. Мөн тус мэдлэг түгээх ажлын байрны орчин, аргачлал, дижитал шийдлүүдийг өдөр тутмын ажлын хэмнэлтэй уялдуулж, бусад цех нэгжид үе шаттай нутагшуулснаар ажилтнаас хамаарах эрсдэлийг бууруулах, шинэ ажилтны дасан зохицох хугацааг богиносгох, ажлын бүтээмж, байгууллагын мэдлэгийн залгамж чанарыг бэхжүүлэх зэрэг олон давуу тал бүрдэж буйг онцлов.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %