Спартакиадыг эххний дөрвөн тэмцээний нийлбэр дүнгээр Авто тээврийн цех өнгөлж байна

Эрдэнэт үйлдвэрийн 46 дугаар спартакиад спортын 12 төрлөөр явагдаж байна. Ойрын өдрүүдэд дартс, бадминтон, ширээний теннис, пиклболын тэмцээн амжилттай явагдаж, дүнгээ гаргалаа. Эхний дөрвөн тэмцээний нийлбэр дүнгээр Авто тээврийн цехийн баг тамирчид хошуучилж байна.

Дартсын тэмцээн холимог баг, эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан гэсэн гурван ангиллаар зохион байгуулагдсан юм. Холимог багийн ангилалд тэргүүн байрыг Чанар хяналтын хэлтэс, Гэрээт гал түймэр унтраах, аврах 58-р ангийн хамтарсан баг эзэлж, Засвар механикийн завод, Авто тээврийн цех удаалав. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд Засвар угсралтын цехийн Д.Дамдинжав тэргүүлж,, Баяжуулах үйлдвэрийн Г.Батцоож дэд байрт, Засвар, механикийн заводын О.Бямбадорж гутгаар байрт шалгарсан. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Чанар хяналтын хэлтсийн Э.Мөнгөнцэцэг түрүүлж, М.Гарамжав хоёрдугаар байр, Ерөнхий захиргааны Д.Цэндсүрэн гуравдугаар байр эзэлсэн юм. 

Бадминтоны тэмцээнд нийт 13 багийн 100 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаа, техник ур чадвараа сорин өрсөлдлөө. Тус тэмцээний холимог хос ангилалд Автотээврийн цехийн хос тоглогчид эхний хоёр байрт шалгарсан бол гуравдугаар байрыг Ерөнхий захиргаа эзлэв. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд Автотээврийн цехий Б.Даваасүрэн тэргүүлж, Геологи хайгуулын экспедицийн Э.Төрхүү, Автотээврийн цехийн М.Эрдэнэхүү нар удаалжээ. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг Ерөнхий захиргааны Б.Халиунаа эзэлсэн бол СААЖЦ-ын А.Энхзул, ХМТАЦ-ийн Б.Бямбацогт нар удаах байрт шалгарав. Багийн төрөлд Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн хамтарсан баг эхний байруудыг эзэллээ.

Өнгөрсөн амралтын өдөр ширээний теннисний тэмцээн явагдаж дүнгээ гаргажээ. Багийн төрөлд Баяжуулах үйлдвэр тэргүүн байрт шалгарсан бол дэд байрт Автотээврийн цех, гутгаар байрт Ил уурхай тодорсон байна. Харин эрэгтэй ганцаарчилсан ангилалд Баяжуулах үйлдвэрий Б.Бат-Эрдэнэ тэргүүлж, Ил уурхайн Н.Алтанзам, Автотээврийн цехийн Б.Отгонбаяр нар удааллаа. Эмэгтэй ганцаарчилсан ангилалд Цахилгаан цехийн Б.Цогт-Очир тэргүүлж, Баяжуулах үйлдвэрийн Б.Дангаа хоёрт, Эрдэнэт сувиллын цогцолборын Б.Оюунбат гуравт шалгарсан юм.

Эрдэнэт үйлдвэрийн 46 дугаар спартакиадад спортын шинэ төрлөөр нэрлэгдэж орсон пиклболын тэмцээн мөн холимог хос, эмэгтэй болон эрэгтэй ганцаарчилсан гэсэн ангиллаар явагдаж, дүнгээ гаргажээ.

Холимог хосын ангилалд СААЖЦ-ын баг тэргүүн байрт шалгарч, Ил уурхай, Автотээврийн цехийн багууд удаалав. Харин эрэгтэй ганцаарчилсан ангилалд тэргүүн байрыг СААЖЦ-ын Д.Идэрзориг эзэлж, дэд байрт тус цогцолборын Ж.Гэрэл-Эрдэнэ, гутгаар байрт Ил уурхайн Б.Бямбадорж шалгарлаа. Эмэгтэй ганцаарчилсан ангилалд Автотээврийн цехийн Э.Болор-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий захиргааны Ч.Чулуунчимэг, Засвар угсралтын цехийн Б.Маралмаа нар удаалсан байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %