Эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч Дулааны цахилгаан станцын хамт олон хагас зууны түүхэн ойгоо тэмдэглэж байна

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хагас зуун жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор зууны манлай үйлдвэрийн гал голомтын эздийн түүхэн өдөр эхэллээ.  

Монголчуудын өнгөрсөн зууны хамгийн том бөгөөд бахархалт бүтээн байгуулалт хэмээн зүй ёсоор нэрлэдэг Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулах тухайн үеийн ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу үйлдвэр, хотын хөгжил дэвшил, хүн ардын ая тухтай амьдралыг цогцлоох, барилга байгууламж, орон сууцыг цахилгаан, эрчим хүчээр хангах зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцыг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Төслийн ажлыг 1974 онд эхлүүлснээр өнөөгийн Дулааны цахилгаан станцын шанг татсан түүхтэй. Хоёр орны уурхайчин залуус, илгээлтийн эзэд, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1976 оны 11 сарын 7-ны энэ өдөр анхны зуухыг амжилттай галлаж, уурын шугамыг залгаснаар Дулааны цахилгаан станцын хагас зууны түүхийн хүрд эргэж эхэлжээ.

Эх түүхээ эргэн дурсаж, ирээдүйн үйлсээ зураглан тодорхойлж буй тус хамт олны баярын хурлыг Дулааны цахилгаан стацын дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэнэ нээж, станцын анхны шавыг тавьж, гал голомтыг бадраасан анхдагчид, бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлага, ажилтан ажилчид, мөр зэрэгцэн хөдөлмөрлөж бүтээлцсэн Орос мэргэжилтнүүдэд түүхт ойн халуун мэндчилгээ дэвшүүлэн, талархал илэрхийллээ.

Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд тус станц тасралтгүй хөгжиж дэвшин, өргөтгөл шинэчлэлийг үе шаттай хийснээр 2012 онд төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нэгдэж, зөвхөн дулаан үйлдвэрлэгч биш Дулааны цахилгаан станц болон өргөжсөн байна. Улмаар 2014 онд дараагийн шатны өргөтгөлийг эхлүүлж, 48 мВт-аар хүчин чадлыг нэмснээр тус станцын суурилагдсан нийт хүчин чадал 53 мВт болж өслөө. Ингэснээр 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлэгч болж, өөрөөр хэлбэл, хэрэглэгчээс үйлдвэрлэгчийн эгнээнд шилжсэн юм. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хамт олон төвийн эрчим хүчний системийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 4.5 хувийг дангаараа хангаж, жилд дунджаар 340 сая кВт цахилгаан,  эрчим хүч үйлдвэрлэж, 280 сая кВт цахилгааныг борлуулан ажиллаж байна. 2018 оноос өнөөг хүртэл нийт 3 тэрбум гаруй кВт цахилгаан эрчим хүч боловсруулан, 2.8 тэрбумыг төвийн нэгдсэн сүлжээнд амжилттай нийлүүлсэн бол өнгөрсөн 50 жилийн хугацаанд 36 сая Гкал дулаан үйлдвэрлэжээ.

Эрдэнэт үйлдвэрийн гал голомтыг нэр төртэй авч ирсэн түүхэн гавьяаны эзэд, Дулааны цахилгаан станцын 50 жилийн ойн баярын хуралд Орхон аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ш.Төрбат, ДЦС-ын даргаар ажиллаж байсан Монгол Улсын Зөвлөх инженер Д.Батчулуун, Зөвлөх инженер Т.Лхагважав, Зөвлөх инженер Ц.Пүрэвсүрэн болон үйлдвэрийн газар, хэлтсийн удирдлага, ахмад ажилтнууд, хамт олон оролцлоо.

Баярын хуралд Ерөнхий захирал Г.Ёндон, Дулааны цахилгаан станцын нийт хамт олонд түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц уул уурхайн томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлэн, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ эрчим хүчний салбарт жинтэй үүрэг гүйцэтгэж буй бахдам амжилтыг нь онцлон тэмдэглэсэн.   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий инженер Д.Дарханбаяр нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн эдийн засагч С.Лхагвасүрэнг Алтан гадас одонгоор шагнасныг гардуулан, баяр хүргэлээ. Мөн түүхт ойн баярын өдөр  Эрчим хүчний яамны “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр Ээлжийн мастер Э.Анхбаяр, Конвейерийн машинч Б.Отгон, нүүрч буулгагч Б.Энэрэлсайхан нарын 12 ажилтан, Эрчим хүчний яамны “Жуух бичиг”-ээр Зуухны хэсгийн машинч Б.Нарантуяа, Тоног төхөөрөмжийн засварчин М.Мөнхсайхан нарын 7 ажилтан тус тус шагнагдлаа. Түүнчлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шагнал болон Монголын Залуучуудын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны шагналыг баярын хурлын хүндэт зочид, шилдэг ажилтнуудад гардуулав.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн тулах багануудын нэг, Дулааны цахилгаан станцынхан хагас зуун жилийн түүхэн ойгоо хамгийн үнэ цэнтэй, стратегийн гол нөөц болж ирсэн үе үеийн  ажилтан ажилчид, амжилт ололтын түүхээрээ бахархаж, бахдаж тэмдэглэлээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %