“Өнөөгийн Эрдэнэт”-ийн өөр талбар

2010 оны намар. Манайх нийслэлээс Эрдэнэсийн хотод суурьшихаар шилжин ирж, би Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн Мэдээлэл, сурталчилгааны албанаас эрхлэн гаргадаг “Өнөөгийн Эрдэнэт” сонинд сэтгүүлчээр ажилд орлоо. Сонины 2010 оны №33/384/ дугаарт анх “Ойлголцол дүүрэн уулзалт” гарчигтай сурвалжилга бичиж нийтлүүлснээр удирдлагууддаа болон уншигчдадаа ихэд тоогдов. Түүндээ урамшин “Эрдэнэтэд ирж буцагсад” гэдэг шинэ булан нээж, олны танил эрхмүүд Эрдэнэт үйлдвэр хавиар ямар ажлаар эргэлдээд байгааг эрэн сурвалжилж бичиж эхлэв ээ. Ихэнх нь Эрдэнэт үйлдвэрт ажил, үйлчилгээ үзүүлж, бараа материал нийлүүлэхээр ирсэн, захирлууд, хангамжийнхантай холбоотой нөхдүүд байсан тул тэр булан ганц дугаарт гараад “дээрээс” өгсөн шүүмж, чиглэлийн дагуу хаагдсан юм. 
Нийгэм, улс төр, эдийн засаг, оддын амьдрал, гэмт хэрэг гээд нийгмийн бүхий л сэдвийг хөндөж, чөлөөт хэвлэлийн зах зээлд өөрийн бичлэгийн өнгөөр ялгарахыг хичээж явсан намайг “Өнөөгийн Эрдэнэт” өөр зүгт эргүүлэн номхруулж, басхүү хөгжүүлсэн. Уул уурхайн салбарын онцлог, баялаг бүтээгчдийн хөдөлмөр зүтгэл, сэтгэл зүй, сахилга бат, байгууллагын соёл, тогтмол уламжлал, бахархлыг бэхжүүлэх, нэр төрийг нь өргөх, хамгаалах гээд сэтгүүл зүйн өөр орчинд ажиллаж эхэлсэн. Хэдийгээр чөлөөт хэвлэлд байсан шиг бичлэгийн эрх чөлөө, сэдвийн өргөн хүрээ үгүй ч уул уурхайгаар мэргэших, үйлдвэрийн амьдралыг сэтгэл зүрхээрээ мэдрэх, үнэ цэнийг нь ойлгох, олон сайхан хүнтэй танилцах боломжийг олгосон юм. 

Шинэ хамт олон дунд таньдаг хоёр хүн байсны нэг нь Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Орхон аймаг дахь сурвалжлагч Л.Батаа ах. Бид жилдээ ганц удаа болдог сурвалжлагчдын зөвлөгөөнөөр уулзаж, ажлын үзүүлэлтээрээ түрүү, аман хүзүүнд ээлжилж давхидаг нэгэн үеийн “коллеги” сэтгүүлчид байв. Ах маань Эрдэнэт үйлдвэрийн онцлог, ажиллах зарчим, сонинд хийх өөрчлөлт шинэчлэлийн талаар зөвлөж, намайг халуун сэтгэлээр угтсан. Тэр үед Л.Батаа ах Эрдэнэт үйлдвэрийн Мэдээлэл сурталчилгааны албаны орлогч даргаар ажиллаж байлаа. Албаны “шуурхай” дээр миний бичсэн ярилцлага, сурвалжилга, хөргийг онцлон дурдаж, урам өгнө. Шинэ газар, том үйлдвэрт зүг олох гэж зүдэрч яваа надад түүний тэрхүү дэмжлэг нөмөр уул мэт санагддаг байж билээ. Нөгөө нь “Шинэ мэдээ” сонины эрхлэгч асан Ж.Оюун эгч. Аймаг, үйлдвэрээ арван хуруу шигээ мэддэг, зарчимч шаардлага, шуурхай, мэргэжлийн байдал нь гадна төрхөөс нь нэвт харагддаг түүнээс эхэндээ жаахан сүрддэг байлаа. Сүүлдээ “Оюук найзаа” гэх нь холгүй дотносож, ижилдсэн дээ. Их ч зүйлийг сурсан.
“Өнөөгийн Эрдэнэт” сонины редакцад редактор Т.Батчулуун, сурвалжлагч Я.Энхтуяа, эх бэлтгэгч П.Цэдэврэнцэн, гэрэл зурагчин А.Баясгалан гээд бидний хэсэг нөхөд 10 хоног тутамд А3 форматтай, найман нүүр сонин бэлтгэхээр сэтгэл нэгдэн зүтгэдэг байв. Редактор маань сар тутам гардаг уран зохиолын “Аранжин бэх” хавсралтдаа яруу найрагч, сэтгүүлчийн хувьд онцгой ач холбогдол өгнө. Үйлдвэрийн, цаашлаад Орхон аймгийн уран бүтээлчдийн зохиол бүтээлээ олонд таниулах талбар, уншигчдын амсхийж оюуны цангаагаа тайлах боломж байсан юм. Одоо ч “Аранжин бэх”-ээ үгүйлдэг уншигч олон. 
Я.Энхтуяа сэтгүүлчийн үндсэн мэргэжил нягтлан бодогч болохоор ч тэр үү, тун нягт нямбай. Үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, татвар, хураамж, төлбөр гээд толгой эргэм олон оронтой тооны учрыг тэр л олно. Түүнээс л бид асууна. Эх бэлтгэгч Цэдэвээ эгч маань сонинг жинхэнэ дэглэнэ. Өөрчлөлт шинэчлэлтээс халгадаггүй, юуг ч туршихад, дахин эхлэхэд хэзээд бэлэн байдаг зан чанар нь надад хамгийн их таалагддаг байлаа. Бид сониноо олон улсын жишигт нийцүүлэн А2 форматаар, нимгэн цаасан дээр хэвлэж эхэлсэн нь саяхан мэт санагдавч хэдийн 10 гаруй жил ард үлджээ. 

 

Тухайн үед өдөр тутмын сонинуудаас макет дизайн хамгийн сайтай нь “Өнөөдөр”, сүүлд гарсан “Үндэсний шуудан” байв. Харин мэдээллийн багтаамж, агуулга, бичлэгийн хувьд “Өдрийн сонин” гойд байсан. Бид эдгээр сонинг захиалан уншиж, цаг үеэсээ хоцрохгүйг хэрдээ хичээцгээнэ.
 Хожим “телевиз”-ээс редактор Ч.Бадрал, сайт, сонины редакц нэгдсэнээр сэтгүүлч М.Балжинням, шинээр гэрэл зургийн сурвалжлагч Б.Баттөгс, дизайнер Ш.Лхамсүрэн нар хүч сэлбэн орж ирснээр өнөөдрийн мэдээллийн хурдтай, илүү ур чадвар, мэдрэмж шаардсан цаг үед мэргэжлийн түвшинд амжилттай ажиллах чадварлаг баг бүрдсэн юм. 
Миний хувьд “Өнөөгийн Эрдэнэт” сониныхоо 1000 дугаарын 616-д нь журмын нөхөдтэйгөө хамт ажилласан байна. Хамгийн нандин нь Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхийг бичиглэн үлдээсэн, бидний бүтээсэн сонинууд, мөн редакцын халуун дулаан уур амьсгал, мартагдашгүй дурсамжууд минь билээ.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %