Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдаж, долоо хоногийн ажлын тайлан, төлөвлөгөөг хэлэлцлээ.

Үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил доголдолгүй ажиллаж байгааг ХАБЭА-н хэлтсээс мэдээлж, “CuMo Arena” цогцолборын нээлт болох гэж буйтай холбоотойгоор барилга байгууламжийн аюулгүй байдалд онцгой хяналт тавин ажиллаж байгааг онцлов. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газартай хамтран, Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох аяныг зохион байгуулж, бүс нутгийн 4000 орчим иргэнийг хамруулсан байна. Аяныг зохион байгуулахдаа, иргэдийн амьдралын хэв маяг, өмнөх жилүүдийн эрүүл мэндийн үзлэгийн дүн шинжилгээнд суурилсан урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, мэргэжлийн эмч нар цагаан тоосны нөлөөллийн бүсэд ажиллажээ. Тус аяны үйл ажиллагаа энэ долоо хоногт үргэлжилнэ гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс танилцуулав.

10 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг дүгнэж, сар хаалтын хурал болсон талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээллээ. Энэ хугацаанд уурхайчид үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100 хувиар биелүүлэн ажиллаж байна. Уурхайчид уулын цул гаргалтын төлөвлөгөөг 105.8 хувь, хөрс хуулалтыг 102.5 хувиар давуулан гүйцэтгэж, 4293 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 108.5 хувиар биелүүллээ. Баяжуулах үйлдвэрт 3450 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.4 хувиар, экспортод ачуулсан зэс, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 100.4-106.8 хувиар тус тус биелүүлсэн байна. Энэ сард 10387 тонн зэсийн баяжмал, 506 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн, экспортод гаргалаа.

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд олон чухал үйл явдал өрнөсөн. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн сургуулийн багш нар Эрдэнэт үйлдвэртэй танилцаж, “Эрдэнэтийн-Овоо” зэс, молибдены орд газрыг ашиглах ТЭЗҮ-ийн тодотгол баримт бичгийг хүлээн авах, “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэрийн 2027 оны бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын зорилт, төлөвлөлттэй танилцах зэрэг албан үйл явдлууд болсныг Хүний нөөц, захиргааны хэлтэс мэдээлэв. Тэгвэл энэ долоо хоногт Худалдан авах ажиллагааны газраас, Үнэлгээний хороонд ажиллаж буй ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхжуулах, худалдан авах ажиллагаанд тулгарч буй зарим асуудал, тэдгээр нь хууль дүрэмд нийцэж буй эсэх зэрэг мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгуулна. Энэхүү сургалтыг Орхон аймгийн Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран хийх бөгөөд үүнд үнэлгээний хороонд ажилладаг мэргэжилтэн, удирдлагууд идэвхтэй оролцохыг тус газраас уриаллаа.

Мөн шинэ долоо хоногт буюу энэ сарын 05-наас “CuMo Arena” цогцолборын нээлтийн үйл ажиллагаа олон улсын “Браво” циркийн тоглолтоор эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх хэд хэдэн чиглэлээр мэдээлэл хийлээ. Нээлтийн ажиллагааны хүрээнд болох урлаг соёл, спортын цуврал тоглолтуудын талаар ажилтнуудад мэдээлэл хүргэх, уурхайчдаа болон олон нийтийг өргөнөөр хамруулахад бүтцийн нэгжийн удирдлагууд санаачилгатай ажиллах, мэдээлэл хариуцаж түгээх ажилтантай болох, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газар, Нийгмийн харилцааны хэлтэс, нийгмийн цехүүдээс зохион байгуулж буй спортын тэмцээн, “Алхам бүрийн амт” эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулах зэрэг чиглэлийг удирдлагуудад өгөв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %