Тогтвортой уул уурхайн стандарт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, үр ашигтай хамтран ажиллана

Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст (Stephen Doust), Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд худалдааны ахлах төлөөлөгч Дебра Бойс (Debra Boyce) нар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Элчин сайд Стивен Дауст Эрдэнэт үйлдвэрт зочлох үеэрээ тус үйлдвэрт тогтвортой уул уурхайн стандарт хэрхэн хэрэгжиж буй үйл явц, тулгарч болох сорилт бэрхшээл болон ахиц дэвшилтэй танилцаж, санал солилцох зорилготой иржээ.

Энэ хүрээнд тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон тус үйлдвэрт Тогтвортой уул уурхайн стандарт нэвтрүүлэх ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, өөрийн орны сайн туршлага болоод цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцов. Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст, Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд худалдааны ахлах төлөөлөгч Дебра Бойс нарыг Эрдэнэт үйлдвэрт Тогтвортой уул уурхайн стандарт хэрэгжүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, бусад гишүүдийн хамтаар хүлээн авч, стандарт хэрэгжилттэй холбоотой үйл ажиллагаа, зорилт төлөвлөгөөний талаар танилцуулж, ярилцлаа.

“Монгол Улсад тогтвортой хөгжлийн чиглэлээр стандарт нэвтрүүлэх нь манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн тод илрэл болж байна. Тэр тусмаа Эрдэнэт үйлдвэр, энэхүү стандартыг хэрэгжүүлэхэд түүчээлж, анхдагч болсон нь бидний хамтын ажиллагаанд хийгдэж буй чухал алхам юм. Бид энэ удаа Эрдэнэт үйлдвэрт тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны тэргүүлэх ач холбогдолтой чиглэлүүд, тухайлбал автоматжуулалт, аюулгүй байдал, усны болон хаягдлын менежмент, эрчим хүчний үр ашиг, байгаль орчинд ээлтэй бодлогоо хэрхэн төлөвлөж буйтай биечлэн танилцаж, шинэ гарц шийдлүүд болон эдгээрт ямар дэмжлэг үзүүлж, хамтрах талаар тодорхой зорилт дэвшүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, та бүхний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэн цаашдын төлөвлөгөөгөө боловсруулан хамтран ажиллах саналтай буй”-гаа Элчин сайд, Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд худалдааны ахлах төлөөлөгч нар уулзалтын үеэр илэрхийллээ.

Эрдэнэт үйлдвэрт Тогтвортой уул уурхайн стандарт нэвтрүүлэх үйл ажиллагаа 2025 оноос эхэлж, тус ажлын хэсэг 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ хүрээнд стандарт хэрэгжүүлэх ажлын хэсгийн 7 мэргэжилтнийг хүний нөөц, байгаль орчин, нийгэм эдийн засаг, үйлдвэрлэл, техникийн менежмент зэрэг чиглэлээр Канад улсад сургаж, мэргэшүүлэхээр төлөвлөж байгааг Ажлын хэсгийн ахлагч Д.Баярбат танилцуулаад, энэ ажилд дэмжлэг үзүүлж буй Элчин сайдад талархлаа илэрхийлж, хамтран ажиллахад таатай байгаагаа онцлов.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %