Геологи хайгуулын экспедицийнхэн 40 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ

“Эрдэнэт” үйлдвэрийн Геологи хайгуулын экспедиц үүсэж байгуулагдсаны түүхт 40 жилийн ойг энэ сарын 23-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэж, үе үеийн геологичид, уурхайчид, ахмад ажилтнуудынхаа олон жилийн хөдөлмөр, бүтээлч үйлс, мэргэжлийн ур чадварыг алдаршууллаа. Ойн баярын үйл ажиллагааг нээж, экспедицийн дарга, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт М.Дамдинсүрэн хэлсэн үгэндээ: “Дөчин жил гэдэг бол он цагийн энгийн хэмжүүр бус, уулын оргил, талын хөндий, алс хээрт ажилласан хөдөлмөрөөр хэмжигдэх нөр их хичээл зүтгэл, бүтээн байгуулалтын түүх юм” хэмээн онцоллоо. Тэрбээр экспедицийн хөгжил дэвшил, ололт амжилтыг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууддаа гүн талархал илэрхийлж, хамт олны эв нэгдэл, нөхөрлөл, мэргэжлийн ур чадвар нь байгууллагын цаашдын хөгжил, амжилтын бат бөх үндэс болохыг тэмдэглэв. Ойн баярын үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилтан, ахмад мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг төр, яам, орон нутаг болон мэргэжлийн байгууллагын шагналаар үнэлж, урамшууллаа. Тухайлбал, Хөдөлмөрийн хүндэт медалиар цооног өрөмдөгч Г.Тогтох, ахмад ажилтан С.Чулуунзагд нар шагнагдсан бол Тэргүүний геологич цол, тэмдгээр Ө.Цэрэгхүү, Э.Бөх-Очир нарын хөдөлмөр, мэргэжлийн ур чадварыг үнэлэв. Мөн Тэргүүний уурхайчин цол, тэмдгээр Б.Энхтүвшин болон бусад ажилтан, ахмад мэргэжилтнүүд шагнууллаа. Түүнчлэн яам, Орхон аймаг, Өрөмдлөгийн холбооны нэрэмжит шагналаар олон эрхмийн хөдөлмөр бүтээлийг үнэлж, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь алдаршуулсан нь ойн баярын онцлох үйл явдлын нэг байв. Эдгээр шагнал нь зөвхөн хувь хүний хөдөлмөрийн үнэлгээ төдийгүй геологи хайгуулын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ажилтан, мэргэжилтнүүдийн зүтгэл, тууштай байдлын илэрхийлэл юм. Баярын үйл ажиллагаанд төр, салбарын байгууллагын төлөөлөл, үе үеийн удирдлага, ахмад геологичид, нийт ажилтан, албан хаагчид оролцож, байгууллагынхаа түүхэн замнал, ололт амжилтаа дурсан хуваалцлаа. Мөн хүндэтгэлийн үйл ажиллагаа, урлагийн тоглолтоор ойн баяраа тэмдэглэн, үе үеийн ажилтнуудынхаа эв нэгдэл, нөхөрлөлийг бататгав. Геологи хайгуулын экспедицийн 40 жилийн түүх бол эх орныхоо газрын хэвлийн баялгийг нээн илрүүлэх их үйлсэд мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн геологичид, уурхайчид, ажилтан албан хаагчдын хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, хамтын бүтээн байгуулалтын түүх юм. Түүхэн ойгоо тэмдэглэж буй Геологи хайгуулын экспедицийн хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, шинэ ололт амжилтын дээдийг хүсэн ерөөе!

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %