“Эрдэнэтийн-Овоо ордын Техник, эдийн засгийн үндэслэлийн Тодотгол-1”-ийг Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өглөө

“Эрдэнэтийн-Овоо зэс-молибдены ордын ашиглалтын Техник, эдийн засгийн үндэслэлийн Тодотгол-1” баримт бичгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Ерөнхий захиргааны 2-р байрны “Зэс” танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд, “Эс Ар Ди Констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Соёл-Эрдэнэ, “SLR Consulting” компанийн Монгол Улс дахь салбарын захирал Родни Грэхэм (Rodney Graham) нар оролцож, төслийн үр дүн, ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, энэхүү ТЭЗҮ нь үйлдвэрийн 2080 он хүртэлх хөгжлийн үндэс суурийг тодорхойлсон стратегийн чухал баримт бичиг болохыг онцоллоо. Тэрбээр ордын геологийн нөөц өмнөх 2.9 тэрбум тонноос 4.6 тэрбум тонн болж нэмэгдсэн нь сүүлийн жилүүдэд хийсэн хайгуулын ажил, зах зээлийн нөхцөл байдал, техник технологийн боломжийг харгалзан шинэчлэн үнэлсний үр дүн гэдгийг тэмдэглэв. Мөн ордын нөөцийг олон улсын ЖОРК (JORC) кодын зарчим, аргачлалд нийцүүлэн үнэлж, геологи, олборлолт, боловсруулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр ашиг, байгаль орчин болон уурхайн хаалтын асуудлыг цогцоор нь тусгасан нь цаашид олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн төсөл хэрэгжүүлэхэд чухал суурь болно гэв. Түүнчлэн, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, дизель түлш болон эрчим хүчний хэрэглээг бууруулах, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчид суурилсан дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах шаардлага улам бүр нэмэгдэж байгааг дурдлаа. Уурхайн хаалтын төлөвлөгөөг ТЭЗҮ-д тусгасан нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, ирээдүйн санхүүжилтийг урьдчилан төлөвлөхөд чухал алхам болохыг онцолсон юм.

“SLR Consulting” компанийн Монгол Улс дахь салбарын захирал Родни Грэхэм (Rodney Graham): Монголын уул уурхайн салбар олон улсын байгаль орчин, нийгэм, засаглалын стандарт болон технологийн шинэчлэлд тулгуурласан хөгжлийн шинэ үе шатанд шилжиж байгааг тэмдэглээд, Эрдэнэтийн-Овоо ордын ТЭЗҮ нь энэ өөрчлөлтийн бодит жишээ болсныг хэлэв. Тус компани “Эс Ар Ди Констракшн” ХХК-тай 2023 оны есдүгээр сараас эхлэн хамтран ажиллаж, геологи, нөөцийн үнэлгээ, уул уурхайн инженерчлэл, баяжуулалт, дэд бүтэц, байгаль орчин, уурхайн хаалт болон санхүүгийн загварчлал зэрэг олон чиглэлийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор төслийг боловсруулжээ. Тэрбээр олон улсын туршлага, мэргэжлийн багийн хамтын ажиллагаа, ордын нөөцийн үнэлгээнд оруулсан ахлах геологич Б.Оюунбатын хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

“Эс Ар Ди Констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Соёл-Эрдэнэ: Төслийн хэрэгжилтийн явц, хамтын ажиллагааны үр дүнг танилцуулахдаа гурван жил гаруй хугацаанд нийт 13 мянга гаруй файл бүхий 149 гигабайт (GB) анхдагч мэдээллийг хүлээн авч, нэгтгэн боловсруулсан талаар дурдлаа. Мөн олон мянган хуудас материалыг англи хэл рүү хөрвүүлж, олон улсын зөвлөхүүдэд хүргүүлэн, техникийн зөвлөл болон мэргэжлийн байгууллагуудаар үе шаттай хэлэлцүүлж, нийт 12 завсрын тайлан, 20 техникийн тайлан боловсруулсан байна. Тэрбээр энэхүү ажлын амжилтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон инженер, техникийн ажилтнуудын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов. Төслийн ажлын хэсэгт үйлдвэрийн 32 ажилтан албан ёсоор томилогдож, хэрэгжилтийн явцад 60 гаруй инженер, техникийн ажилтан мэдлэг, туршлагаа дайчлан ажилласан нь захиалагч, гүйцэтгэгч талуудын мэргэжлийн түншлэлийн бодит илэрхийлэл болсныг тэмдэглэлээ.

ТЭЗҮ-д тусгасан технологийн шинэчлэлийн хүрээнд уурхайн тээврийн системийг цахилгаан эрчим хүчээр хангах дэвшилтэт шийдлийг үе шаттай нэвтрүүлэх, олон тонны даацтай 40 орчим тээврийн хэрэгсэл ашиглах, 10 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төлөвлөх зэрэг шийдлүүдийг тусгажээ. Эдгээр технологийг хэрэгжүүлснээр нүүрстөрөгчийн ялгарлыг 40-50 хувь, эрчим хүчний зардлыг 20-25 хувиар бууруулах боломжтой гэж тооцсон байна.

Ийнхүү, ордын геологийн нөөц, ашиглалтын боломж, үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэл, эдийн засгийн үр ашиг болон байгаль орчны хариуцлагыг цогцоор нь тодорхойлсон “Эрдэнэтийн-Овоо ордын ТЭЗҮ-ийн Тодотгол-1” нь Эрдэнэт үйлдвэрийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах бодлогын чухал баримт бичиг болж байна. Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд “Эс Ар Ди Констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Соёл-Эрдэнэ ТЭЗҮ-ийн баримт бичгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд албан ёсоор гардуулан өгч, холбогдох хүлээн авах болон гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажууллаа.

 

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %